“Дурласан” Б.Навчаа аашлахаа болиод хамгийн сайхан эмэгтэй болно

img

“Хэцүү анги”, “Помогитье нам”, “Рашаантын 18”, “”Франц үнсэлт”, Гоёлын даашинз” зэрэг олон кинонд ааштай, бас адтай нэгний дүр бүтээснээрээ олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Навчааг мэдэхгүй хүн ховор биз ээ. Кино төдийгүй реклам сурталчилгаанд хүртэл мөнөөх л захирангуй харцтай, ааш муутай эмэгтэйгээр харагддаг авьяаслаг жүжигчин маань бодит амьдрал дээр харин ч эсрэгээрээ байдаг юм билээ. Охид залуустай үе тэнгийн мэт дотно харилцаж, инээж хөхөрч явдаг Б.Навчаа өдгөө “ТВ-Коктейл” хамтлагийнхантай цуг “Хоёр ертөнцийн буудал” жүжигт тоглож буй. Сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжгээр тэр урьд бүтээсэн дүрүүдээсээ огт өөрөөр хувирч чаддагаа харуулсан бөгөөд үзэгчдээс ч өндөр үнэлгээ авсан билээ. Үүгээр ч зогсохгүй, саяхан зураг авалт нь эхэлсэн “Хамгийн сайхан эмэгтэй” уран сайхны киноны гол дүрд тоглох болсон байна. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ тухайд “Би яагаад дурлаж болохгүй гэж. Урьд нь дандаа л бусдыг загнаж, зандарсан дүрд тоглож байсан бол одоо дурлалд автаж, хайранд умбамаар байна. Энэ миний бүтээж буй анхны романтик дүр. Үзэгчид миний өөр нэгэн дүрийг “Хоёр ертөнцийн буудал”-аас олж харсан. Тэгвэл тун удахгүй дурласан Навчааг олж харах болно” гэж найз нөхөддөө аминчлан ярьжээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oogii:
amjilt husie. sain jujiglej chaddag shuu
2012-09-18
zochin:
2 ertontsiin zaag jujgiig uzsen uneheer saihan jujig bolson bn lee tanid bayar hurhii
2012-09-18
mongol:
amjilt husie.chi mash sain jujigchin.
2012-09-17
zochin:
amjilt husie chadvartai jujigchin shuu
2012-09-17
otgoo:
Amjilt husie.
2012-09-17
хөх монгол:
ДЭНДҮҮ АВЪЯАСТАЙ ЖҮЖИГЧИН ДЭЭ ХОЛ ЯВАХ БАЙХ. АМЖИЛТ ХҮСЭЖ ОЛОН ОЛОН САЙХАН ДҮР БҮТЭЭЖ ӨНДӨР АМЖИЛТ ГАРГААРАЙ.
2012-09-17
irgenbm:
erx bish olon kinoond bolsoon boloogvi dvr bvteegeed baival hvn bolgon medeh biz.dvr bvteen hvmvvsiin setgeld honogshin gedeg bol oor zvil shvv.
2012-09-17