
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдаж, өнгөрөгч баасан гарагт батлагдсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Энхболд нарын өгч буй мэдээлээр УИХ-ын ээлжит бус чуулганаар АН-ын бүлэг хулгайч шиг шөнө дөлөөр ирцгүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталсан нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тиймээс уг хуультай холбоотой асуудлаар тус намын 25 гишүүн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахаар болсон байна.
Тэдний тайлбараар УИХ- дахь АН-ын бүлэг хүч түрэмгийлэн нэг намын эрх ашигт нийцсэн хууль баталсан нь булхай луйвар хийх зорилготой гэж хардахад хүргэж байгаа аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ