Хөх хотын соёлын өдрүүд эхэллээ

img

Улаанбаатар, Хөх хотуудын хооронд Ах дүүгийн харилцаа тогтоосны 21 жилийн ой энэ жил тохиож буй. Үүний хүрээнд ”Хөх хотын соёлын өдрүүд”-ийн нээлт өнөөдөр боллоо. Хөх хотын соёлын өдрүүдээр ӨМӨЗО-ны гэрэл зурагчид болон, зураачдын үзэсгэлэн Уран зургийн галлерейд нээгдсэнээс гадна, урлагын тоглолт Соёлын төв өргөөнөө болох юм. Хөх хотын соёлын өдрийг албан ёсоор нээж, нээлтийн туузыг  Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Спорт, аялал жуулчлалын  сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад харилцааны нийгэмлэгийн дарга Улаан, Хөх хотын ардын Засгийн газрын дарга, Хөх хотын дарга Чинь И нар хайчлав. Нээлтийн туузаа хайчилсаны дараа зочид Өвөр Монголын гэрэл зурагчид болон зураачдын бүтээлийг үзэн сонирхсон байна. Д.Цэцэг Эрээн хот Өвөлжөө Тал нутгийн судас Хөх хотын Menn niu групп нь орчин үеийн сүү саах цехтэй болжээ. Хөх хотын И Ли группын үйлдвэрлэлийн шугам. Хөх хотын Жоа Жүнь соёлын наадмын тоглолт "Цайны хэрэглэл" 1980, керамик Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

britain uls hongkong iin soyoliin odor geed hyatadiig doromjlood baival hyatad uls tevchihgui bizdee
2012-09-20
Boli tegeh uu hyatad hand ni door oo baih yostoi. Uur hurchihlee
2012-09-17
jaxac:
ehe hoh hotiin odorlog gej bgan sal hudlaa hujaa nariin bidnii ow soyliig huwaaltsah gesen omhii sanaa end uil ajilgaand ymarch owor mongol hun bi alj haraagui budg omhii hujaa nar ted owor mongolchuudiig buudad shorond hiiged alaad duusj bga manaahan iimerhu bashir argand awthaa boli ooo
2012-09-17