
Баар, шөнийн цэнгээний газруудад хүмүүс шөнөжингөө наргиж, бүжиглэдэг бол Парист хэдхэн өдрийн өмнө нээгдсэн ZZZ Zen нэртэй баар яг үүний эсрэг үйл ажиллагаатай гэнэ. Энэ баар үйлчлүүлэгчдэдээ зэрлэг байгалийн дуу авиа сонсгож, тухтай орчинд тавтай унтаж амраадаг ажээ. Баарын дотоод засал, интерьер болон хөгжим, зэрлэг байгалийн дуу авиа нь хүмүүсийг стрессээс салж, юу ч бодолгүй тайван амрах боломжийг олгодог байна. Үүнээс гадна энэхүү баараар үйлчлүүлэгч нь гоо сайхны ямар нэгэн үйлчилгээ ч хийлгэж болох аж.
Тус баараар 15 минут үйлчлүүлэхэд 15 евро, 25 минут бол 17 евро, 35 минут үйлчлүүлбэл 22 евро, 45 минут бол 27 евро төлөх ёстой. Харин нэмэлт гоо сайхны үйлчилгээ нь 12-20 еврод багтдаг ажээ. ZZZ Zen баар өдрийн 12.00-ээс оройн 20.00 хүртэл ажилладаг.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ