
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн асуудлын нэг нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох байлаа. ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг зургаан жилийн хугацаатайгаар томилох ажээ.
Энэ удаад Х.Чилаажав Р.Болд, Л.Буянбадрах, Н.Содномдорж, О.Эрдэнэ-Өлзий, О.Мөнгөнтуул нарын томилгооны хугацаа албан ёсоор дуусч байгаа юм байна. Ерөнхийлөгчөөс Б.Цэнддоо, Д.Сосорбарам нарын нэрийг оруулж ирсэн бөгөөд гишүүд тэднийг дэмжсэн аж. Засгийн Газраас А.Арман, А.Мөнхбат нарын нэрийг оруулж ирсэн нь мөн олонхийн дэмжлэгийг авчээ.
Харин УИХ-аас 29 хүний нэр оруулж ирсний хоёр нь Засгийн Газраас оруулж ирсэн хүний нэртэй давхардсан тул 27 гишүүнээс сонгох болов. Улмаар байнгын хорооны гишүүдээр санал хураалгахад Ц.Батмөнх, Д.Гоошоохүү, С.Мягмар, Л.Пүрэв нарын хүмүүс олонхийн дэмжлэг авснаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ