Н.Дашзэвэг: МАН-аас МАХН руу орох гээд ч байгаа юм шиг нөхдөд сануулга болог

img

Монгол Ардын Намын 300 шахам гишүүн намаасаа гарч МАХН-ын гишүүнчлэлтэй болох үйл ажиллагаа 12.00 цагт болно хэмээх зар өчигдөр өглөө интернэт сайтуудаар тархсан байлаа. Үйл явдалтай холбогдуулан Монгол Дээд Сургуулийн захирал, доктор, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа. -Таны бодлоор Засгийн газрын “бялуу хуваалт” ямархуу болов? -МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл  бялуу хуваах асуудалдаа олон алдаа гаргасан. Нэгэнт аль ч нам олонхи болоогүй нөхцөлд тохиролцох л асуудал байсан. 75:25 гэсэн ямар ч хууль, дүрэм, журам байхгүй.  Хэлэлцээрт орсон хэдэн нөхөр өөрсдөдөө бялуу аваад л бусдыгаа бодсонгүй. Ардчилсан намын эмзэг газар уруу түнших байсан юм. Тухайлбал, саналын хуудсыг  зарим тойрог хэсэг дээр гараар дахиж тоолуулж, олон түмний эргэлзээг арилгасны дараа бялуугаа хуваая гээд гэдийгээд хэвтчих ёстой байсан юм.  Ажлын хэсгийн нөхдүүдэд МАН-тай бас давхар хэлэлцээрт ор гэж би хэлсэн. 60:40 үгүй гэвэл МАН-тай 50:50 гээд гэрээ байгуул л даа гэх байсан юм. Наймаа хийх чадвар манай талаас дутагдсан. Нийслэлийн бялуунаас авч чадсангүй. Монгол банкийг бялуунд оруулсангүй. МАХН-ын хувьд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын  хувьд МҮАН-тай анх тохирсон 70:30 гэсэн харьцааг барьсангүй. -Нээрээ саналын хуудас гараар дахиж тоолох асуудлыг МАХН-МҮАН анх тавьж байсан шүү дээ... Тэр асуудал мартагдтал л Ардчилсан нам “Шударга ёс” эвсэл хоёр бантан зуурах юм даа? -Сонгуулийн штаб удирдаж байсан М.Энхсайхан л “Санал дахин тоолуулбал манай санал хорогдож ч магадгүй. Хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг тавих нь зөв...” гээд дарсан. Чухамдаа “Шударга ёс” эвслийг тэр шаардлагаа мартчих юм бол М.Энхсайханыг  Сангийн сайд болгоно гэж амласан шиг байгаа юм. М.Энхсайхан ч тэр амлалтад нь хөөрөөд тэрсэн хэрнээ яг чанар дээрээ юу ч үгүй үлдсэн л дээ. -Ер нь бол МАХН-ын дарга Н.Энхбаяр өөртөө үнэнч, хамтарч “саарал бизнес” хийж байсан хүмүүстээ бялууг хуваасан. Та мэтийн шударга, мөрөөрөө хүмүүсийг бялуу хүртэх хүмүүсийн тооноос хассан гэж гадуур яригдах юм. Та хүлээн зөвшөөрөх үү? -Одоохондоо миний хувьд бол тийм гэхэд ч хэцүү, үгүй гэхэд ч хэцүү байна. Сонгуульд авсан саналын тоог харгалзахгүй, дараагийн сонгуульд тойрогт өрсөлдөх хүнээ бодолцохгүй томилгоо хийж буйг би шүүмжлэж байгаа. -МҮАН-ын дарга М.Энхсайхан яагаад ямар ч суудалгүй үлдсэн юм бол оо? -МҮАН-д сайдын нэг суудал оногдохоор М.Сономпилдээ Эрчим хүчний яамыг авч өгөөдөөрөө өөр томилгоо хүлээж байгаа болов уу? -Дэд сайдуудын томилгоо нам хоорондынхоос гадна нам доторхи хагарлыг нэлээд тод харууллаа. “Шударга ёс” эвслийн доторхи асуудлыг хэлээд байна л даа. Зарим нэг хүний хэлснээр “Шударга ёс” эвсэл задрах гээд байх шиг. Та ямар бодолтой байна вэ? -Дэд сайдын орон тоонд өрсөлдөөд унасан хүмүүс бүгд гомдолтой байгаа. МАХН-д боловсон хүчний бодлого алга. МАХН хүний нөөцийн “Алтан сан” бүрдүүлнэ гэдэг нь худлаа юм байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Монгол Ардын Намын Гүйцэтгэх товчоог цаанаас нь Н.Энхбаяр дарга утасдаад удирдаад байна гэсэн хардлага байгаа. Томилгоонууд дууссаны дараа МАХН дотор хуваагдал гарч, жигүүр байгуулагдах, намаас арай гайгүй хэдэн нөхөд  гарах  явдал гарч магадгүй  шинжтэй байгаа. -Тэгтэл “Монгол Ардын Намын 300 шахам гишүүн МАХН-д элсч байна” гэж л өнөөдөржингөө яригдаж, бичигдлээ шүү дээ? -Ер нь бол “Шударга ёс” эвсэлд дотоодын маш олон зөрчилтэй асуудал бий. Хэдийнэ үүсчихээд байна. Монгол Ардын Намын гишүүд ч гэж дээ, ер нь бол нам бус зүгээр л хороо хорины хэдэн хүн элсч байгаа нь үнэн байх. Гэхдээ би дээр хэллээ шүү дээ. МАХН-д байгаа залуус, сонгуульд хүч хөрөнгөө зарсан хүмүүс одоо горьдлогын мөр гээд томилгоо дуусахыг хүлээж байгаа. Хэрэв томилгоо шударга бус болвол Монгол Ардын Нам руугаа орох хүн олон байгаа. Үүнийг би Монгол Ардын Намаас МАХН руу орж байгаа ч юм уу, орох гээд ч байгаа юм уу бүү мэд тэр хүмүүст сануулга болгож хэлж байна. -Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын суудалд бол О.Чулуунбатаас илүү Таныг ононо гэх хүн цөөнгүй байна. Та хоёрын энэ байдлаас болоод “би, чи...”-дээ тулаад намаас гарах асуудал хөндөгдсөн гэсэн нь үнэн үү? -О.Чулуунбат бид хоёр Сангийн сайдад нэрээ дэвшүүлээд унаж байсан. Тэр үед би “Дампуурч буй Оросын банкинд чиний шилжүүлсэн 10 сая ам.доллар, 40 мянган орон сууц хөтөлбөрийн хүрээнд чиний нээсэн аккретивээр Жорж Чалмерсын авсан 20 сая ам.доллар эргэж ирээгүй байхад төр засагт чи ажиллах гээд хэрэггүй юм биш үү. Энэ талаар Монгол Ардын Намынхан шүүмжлээд салахгүй. МАХН-ын нэр хамтдаа унана” гэж би хэлж л байсан. Авилгачид, Хулгайчдын нам л гээд унавал хэцүү дээ. Би ч өөрөө намаасаа УИХ-д суугаа гишүүддээ “Сайдын суудал ч яамай. Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдыг намдаа аваад ирээрэй. Тэгээд намайг тавьчихаарай...” гэж хэлдэг л байсан. Л.Цог нар ч миний л адил хэлж намайг дэмждэг л байсан. “Энэ яамыг эдийн засгийн загвар тооцоогоор эрдмийн зэрэг хамгаалсан Н.Дашзэвэг мэтийн хүн л номоор нь удирдана. Өөр хүмүүст хэцүү шүү...” гэдэг байсан. Гэвч О.Чулуунбат “Би болно, АН-ынхантай, Ерөнхий сайдтай  ярьчихсан...” л гэсэн. Дэд сайдын асуудлыг шийдсэний дараа би намын дэд дарга, ерөнхий нарийн бичгийн  дарга нарт хэлсэн. Энэ сонгуульд миний зүтгэл, намдаа 7-8 хүний суудал авчирсан байдлыг үнэлж үзэхгүй юм бол сонгуулийн зардлаа авч намаас гаръя гэсэн. Дарга нар ч томилгоо дуусаагүй байна, хүлээж бай гэсэн. -Та МАХН-ын дарга нарыг бодвол нэр цэвэр, шоглож хэлбэл “аалзны торны  хүн” биш. Энэ утгаараа МАХН-аас гарахад аль ч нам таныг авах байлгүй дээ? -МАХН гишүүдээ сайд, дарга болох, болохгүйгээр нь урьдчилаад  хуваадаг юм байна гэсэн сэтгэгдэл надад төрвөл энэ намаас гарахаас өөр аргагүй. Бусдыгаа боддоггүй хүмүүсийг сайд дарга болгох гэж зүтгэх нь утгагүй хэрэг. Шударга бус байдалтай би эвлэрэхгүй. Сонгогчдын 10-20 хувь нь миний фен байдаг юм байна гэж би сонгуулиас өмнө хэлээд л байсан. Энэ хувийг сонирхсон намууд байгаа биз. Намайг хүн гэж үзэх ямар ч намд би орж болно. Одоогоор товлосон юм  алга. С.Дэмбэрэлтэй бага сургуулийн нэг анги учраас, МАХН намайг тоохгүй бол танайд очдог юм бил үү гэж твитерээр харьцаж, янзыг нь үзэж байсан маань олон нийтэд тарж шуугиан болсон л байсан /инээв/. -Уг нь баянголчууд таныг маш сайхан хүлээж авсан гэсэн гэх юм билээ? -2012 оны зургадугаар сарын 6-нд анхны уулзалт хийхэд л “Таныг манай байрныхан сонгочихсон...” гэж сонгогчид хүлээж авсан. Тэгэхэд би танилцуулгаа ч тарааж амжаагүй байхад шүү дээ. Уулзалтад хэд хэдэн удаа хоцроод очиход цугларсан олон түмэн алга ташин хүлээж авч байсан. МАН-ынхан ч тэр. АН-ынхан ч тэр. Гэвч сонгуулийн дүн гарахад би гуравдугаар байрт, 26.5 хувийн саналаар буюу 21225 санал авсан дүн гарсан. Сонгогчид манай штаб руу болон над руу утасдаж “Бидний өгсөн санал биш байна. Саналын хуудсыг дахиж тоолуул...” гэх шаардлага зөндөө тавьсан. Иймд сонгогчдын эргэлзээг тайлах үүднээс саналын хуудсыг Баянгол дүүрэгт дахиж гараар тоолох ёстой гэсэн байр суурьтай байгаа. -Та өөрийгөө өндөр санал авсан гэдэгтээ ямар нэгэн үндэслэл, нотолгоо бий юу? -Монгол Ардын Намын хоёр нэр дэвшигч, бид гурав 56 хэсэгт дээр, доороо орсон дүн гарсан. Гэхдээ би Ц.Мөнх-Оргилоос 800 гаад саналаар, Л.Амгалангаас 5700 саналаар илүү гарсан. Бид гурвын саналын харьцаа сонгуулийн үеийн бидний авч байсан мэдээлэлтэй бараг таарч байгаа юм. Гэтэл АН-ын С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын санал аль, аль нь минийхээс 10-11 мянган  саналаар тасарсан нь сонгуулийн үеийн мэдээллээс ноцтой зөрөөд байгаад л эргэлзээд байгаа юм. Хэсэг бүрт АН-ын хоёр хоорондоо их ойролцоо мөртлөө бид гурвын урд ороод байсан нь, заримдаа 300 орчим саналаар тасарч гараад байсан нь өөрөөр программчилсан байна гэсэн сэжиг төрүүлээд байгаа юм. Саналын хуудас тоолдог машины программыг зассан гэж л хардаад байгаа юм. Ард нь ойрхон явснаас нь олон санал, холхон явснаас нь цөөхөн санал шилжин үсэрч АН-ын хоёр уруу хуваагдаж оржээ гэсэн хардлага төрүүлээд байгаа юм. -АН санал тоолдог машиныг шалгаж болно л гээд байсан, бас? -Өдийд программыг нь буцаагаад засч, хэвийн болгосон гэж бид үзэж буй тул машиныг шалгах тухай асуудал байхгүй. Эсвэл машины программыг ингэж өөрчлөж болох нь уу гэсэн байдлаар шалгаж болох юм. Үүнийг дурын программ зохиогч хийнэ. Цагийн ч, ажлын ч гарз. Тоолбол, саналын  хуудсыг л дахиж тоолж бүгдийн эргэлзээг арилгах ёстой. Б.Эсэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

er hun:
erdene odontuya 2 bol tasarhai iluu baisan toolson ch noo garahgui ene chini harin t1 gar uu gui yu ovoo uhaantai yum yaridag gej bodoj baisan chini yu ve ichig ichig geed danzanravjaagiin shulegiig udurt 3 unsh tegvel dargiin suudal oldoj magadgui kk
2012-11-07
НЭГ НЭГНИЙХЭЭ НО ГООР БАРЬЦААНЫ СҮЛЖЭЭ ҮҮСГЭСЭН УЛСУУД ДУНД ОРОХЫН ТУЛД БАС НО ТОЙ ТЭГЭЭД НЭГНИЙХ НЬ НО Г МЭДДЭГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙХ Л ДАА ТИЙМ Л УЛСУУДЫГ УЛС ТӨРЧ ГЭЭД ӨӨРӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ЦОЛЛООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2012-09-19
er hun:
erdene odontuya 2 bol tasarhai iluu baisan toolson ch noo garahgui ene chini harin t1 gar uu gui yu ovoo uhaantai yum yaridag gej bodoj baisan chini yu ve ichig ichig geed danzanravjaagiin shulegiig udurt 3 unsh tegvel dargiin suudal oldoj magadgui kk
ju:
ene teneg huniig yadaa ...bayangol chuud jub songolt hiijee..bidniig doromjloo jogsoo...
2012-09-18
Дашзэвэг мэтийн юмнуудыг албан тушаал горьдож нам хэсдэг улс төрийн янхан гэж нэрлэдэг гэсэн.Би эдийн засгийн загвараар ажиллаж, ном бичдэг, багш хүний хувьд Дашзэвэгийг эдийн засгийн загварч гэж огт дуулаагүй юм байна.Харин сургуулиар бизнес хийж, эцэг эх, хүүхдүүдийг хуурч л сурсан байхдаа.
2012-09-18
tsagaandaa garsan panzchin be arai heternee iim huneer urdirduulsan gazar yu boloh bol shuudl naimaa yarichih yumaa ajilchid ni bas enentei alban tushaaliin naimaa hiihuu
2012-09-18
dyy:
eoeomoi...mulguu hyn...unachihaad l...ahiad chinii uls toriin karrer unasan.
2012-09-18
tsagaandaa garsan panzchin be arai heternee iim huneer urdirduulsan gazar yu boloh bol shuudl naimaa yarichih yumaa ajilchid ni bas enentei alban tushaaliin naimaa hiihuu
Сонгуульд зарцуулсан мөнгөө гаргуулж авна гэнэ үүв Овоо тэнэг гаруу даа. Албан тушаалын төлөө л явдаг хөгийн амьтан байна. Ийм хөгийн гарууд албан тушаал авахын бол МОНГОЛ УЛСын төлөө хуруугаач хөдөлгөхгүй дээ.
2012-09-18
Dash zeveg ta MAN-d orvol 4 jiliin daraa tom har portfolio-toi har nudnii shiltei tom gedestei, har mashintai, zaluuhan nuuts amragtai mundag darga bolno shoo
2012-09-18
монгол:
ЭНЭ ШИЗО ТОЙ ТЭНЭ Г ЮМ ШИГ СОНИН НӨХӨР
2012-09-17
Ene Dashzeveg gej neg muu Hvn Hog odoo yu be hudalch zailtai hvn dee
2012-09-17
hasherdene:
Dashzeveg gyai tand mongolii ard tumen ali ert dungee tavichihsan.Odoo ingej onigoo bolood yahav.Tsaashid alban tushaalguigeer yaj amidarhaa bod,setge ta chin gaviyat ediin zasagch hun bizdee?
2012-09-17
Ene huur buur alban tushaaliin hoinoos uhlee l dee. Muulaad bgaa Chuluunbat Enhsaihan nar ooroos n hed dahin iluu l dee. Alban tushaaliin bool boldogguig M. Enhsaihnaas suraltsaasaa da ene t1 xexe
2012-09-17
Зочин:
Элий балай Дашзэвэгээс Чулуунбат аль ч талаараа илүү байлгүй.
2012-09-17
zarim neg hijeel nasniihan tsag narnii medremjtei baival MAHN, MANaas yalgarna shuu
2012-09-17
gf:
3 хүн эллссэн бна ш тэ
2012-09-17
Ene amitand ter guigaad baigaa yumiig ni ugch buyan bolooch.Dargiin suudal baihgui bol 4 jil darga hiihed oloh orlogiig ni uridchilj tootsoolood ugchih
2012-09-17
surduulchdiim bna l daa. alban tushaal og ch geh shig
2012-09-17
Хүүхэд байхын ийм амбицтай нөхөр байсан. Увайгүй юм. тэр тэгж байсан, энэ ингэж хэлж байсан гээд л. Хов зөөдөг хүүхэд биш дээ. Олон нам дамжаад л,ёстой хөгийн нөхөр.
2012-09-17
YOOOOOOOOOOOOOO ene neeree butehgui garaa. Dandaa shantaachlah yumaa.
2012-09-17
БАРАМСАЙ:
ДАШЗЭВЭГ ээ ЧИНИЙ ХЭЛЭЭГҮЙГ ХЭЛСЭН БОЛГООД БИЧСЭН БАЙГАА БҮЗ. ГЭХДЭЭ МЭДЛЭГ ХАРЬЦАНГУЙ БОЛОХООР ХҮН БҮХЭН ӨӨРСДИЙГӨӨ МУНДАГ Л ГЭЖ БОДДОГ. БОЛДОГ ЮМ БОЛОХГҮЙ ЮМ ГЭЖ БАЙНА АА. БОЛОХГҮЙ Л БОЛ БОЛОХГҮЙ ЯАЯ ГЭХЭВ. ГЭХДЭЭ ХОЙТ НАСАДАА ЕРӨНХИЙ САЙД Ч БОЛОХ ЮМ БИЛҮҮ ТИЙМЭЭ КӨӨ МАХН-ын ТАЛААР МУУХАЙ БУРУУ ЯРЬЖ НӨГӨӨ ГЕРМАНД СУРСАН ГЭЭД БАЙСАН БОЛОР-ЭРДЭНЭ БИЛҮҮ ТЭР ШИГ БОЛОВОО. ЕР НЬ МОНГОЛД Н. ЭНХБАЯР ШИГ ЖИНХЭНЭ УЛС ТӨРЧ АЛГА ДАА. ДАРАА НЬ ТҮҮХ Л НОТЛООД ҮЛДЭЭХ БАЙХ ДАА.
2012-09-17
uurchiluud USA-d buun yum bolsnyg baasan egch medcen l bailaa dee
2012-09-17
Болдбаатар:
Энэ нөхрийг одоо л таньж эхлэв. Ер нь өөртөө суудал өгөөгүй бол Түгжилдэг амьтан байна. Ард олон хүнийг таньдаг юм байна энэ Дашзэвэг их хуралд ч хотод ч нэрээ дэвшүүлээд л байдаг гардагүй учирыг одоо л мэдлээ.
2012-09-17
click:
жаахан юмтай гар л даа хөөрхий зайлуул. Өөрийгөө мундаг эдийн засагч гэж боддын. Гэхдээ үгийг нь сонсож байхад элийрч байгаад хааяаа үнэн юм хэлнээ хэлнэ хөөрхий
2012-09-17
bi:
Duriin programmist ochood sanal tooloh mashiniig uurchluud baih uu? Saihan yarih yum daa. Tegvel Amerikiin kompaniin ner hund navs unana bizdee . Duraaraa saihan burah yumaa. Bagsh nar ugaasaa duraaraa bursaar baigaad iim bolchih yum daa.
2012-09-17
uurchiluud USA-d buun yum bolsnyg baasan egch medcen l bailaa dee
Болдбаатар:
Энэ нөхрийг одоо л таньж эхлэв. Ер нь өөртөө суудал өгөөгүй бол Түгжилдэг амьтан байна. Ард олон хүнийг таньдаг юм байна энэ Дашзэвэг их хуралд ч хотод ч нэрээ дэвшүүлээд л байдаг гардагүй учирыг одоо л мэдлээ.
click:
жаахан юмтай гар л даа хөөрхий зайлуул. Өөрийгөө мундаг эдийн засагч гэж боддын. Гэхдээ үгийг нь сонсож байхад элийрч байгаад хааяаа үнэн юм хэлнээ хэлнэ хөөрхий
eoeotoi humuus ih baina
2012-09-17
zorig:
elii balai yum yariad yavdag iim nohdyyd odoo boliod z.a.i.laad gertee saihan amidraach hen chamd top economist gedeg gunshin ogson yum be end tend ochood gomdollood l yavah yum
2012-09-17
DASHZEVEGEE XUGSHUUN ODOO MAN-D OR OR
2012-09-17
zorig:
elii balai yum yariad yavdag iim nohdyyd odoo boliod z.a.i.laad gertee saihan amidraach hen chamd top economist gedeg gunshin ogson yum be end tend ochood gomdollood l yavah yum
Соёлоо:
Сонгуульд зарцуулсан мөнгөө гаргуулж авна гэнэ үүв Овоо тэнэг гаруу даа. Албан тушаалын төлөө л явдаг хөгийн амьтан байна. Ийм хөгийн гарууд албан тушаал авахын бол МОНГОЛ УЛСын төлөө хуруугаач хөдөлгөхгүй дээ.
2012-09-17
Ene jaahan balai hun dee. Baritsgui nohor. Sanal tooloh mashin bulhaitai yum bol yagaad AN olonhi bolchihsongui ve gej bodoj uzsen hun bna uu?
2012-09-17
batchuluun:
ta nar balairch baihaar enhbayarig l sulluulaach
2012-09-17
burmaa:
ee xoorxiis alban tushaal goridoj maxn.d elsej bgan bxdaa.naana chini ochnoon mongo tolson dashzeveg gaviyat xooson uldsen gd xeleed bxad elsej l bdag.yag sumtai
2012-09-17
BURMAA:
GUI TEGEED MAN.AAS YAVAX NI YAVJ BGA NI TUN SAIN XEREG BUS UU.ALBAN TUSHAAL L GORIDOJ YAVJ BGA BIZ.TENEGUUD.NAAD ZASAG CHNI UDAXGUI UNANA.AMARJARGAL,ENXSAIXAN 2 GARGAAXGUI GEJ BNA LEE.KK.TER UED YANADAA BYALUU XAIGCHID
2012-09-17