Италийн хот төлөвлөгч Нийслэлийн Засаг даргад бараалхав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Итали улсын “Фабаро Милан” инженерийн компанийн хот төлөвлөгч Бермердо Секи, Селаверстрни нарыг хүлээн авч уулзжээ.
Тэдний хувьд нийслэлийн төлөвлөлт, түүний дотор метро барих ажилд хүч сорих саналтай иржээ. Дэлхийн томоохон хотуудын хүн тээвэрт гол үүрэг гүйцэтгэдэг байгууламжийг барьж байгуулах талаар оролцох боломж байгаа эсэх талаар тэд хотын даргаас асууж санал солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ