Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх замыг хаана

img

Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгалыг өнгөрсөн бямба гаригт хааж, замыг засварласан. Энэ хэсгийн замыг өнөөдөр нээж байгаа бол Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг өнөөдрөөс эхлэн хэсэгчилэн хаах юм байна. Энэ замыг 24-ныг хүртэл хааж, замын шинэчлэхийн зэрэгцээ явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг ирэх онд хийж хэрэгжүүлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ