Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -1502 онд Кристофер Колумб дөрөв дэх буюу сүүлийн аялалаа хийн Коста Рикад газарджээ. -1635 онд Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд Франц улстай дайн зарлажээ. -1759 онд британичууд Кибек хотыг булаан эзэлжээ. -1810 онд Чилид анх Хунтын дэглэм тогтож, энэ өдрийг “Үндэсний өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. -1837 онд Чарльз Льюис Тиффани, Тедди Янг нар Нью-Йорк хотод одоогийн “Tiffany&Co.” компанийг нээж байжээ. -1851 онд “The New York Times” сонин “The New-York Daily Times” нэртэйгээр анх хэвлэгдэн гарсан байна. -1973 онд Бахамын арлууд, Зүүн болон Баруун Герман НҮБ-д элсжээ. -1977 онд НАСА-ын “Voyager I” сансрын хөлөг анх удаа дэлхий, сарны зургийг хамтад нь авчээ. -1993 онд Арнольд Шварцнейггерийн хүү, загвар өмсөгч, жүжигчин Патрик Шварцнейггер төржээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ