Английн “Панорама” телевиз Монголын тухай тусгай нэвтрүүлэг хийж байна

img

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Их Британийн “Панорама” телевизийн  сурвалжлагч Кирлин Емерсон Жон, Фернандез Мариа Де Лос нарыг хүлээн авч уулзаж, ярилцлага өгчээ. Монгол Улсын гадаад бодлого, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаарх тус телевизийн сурвалжлагчдаас сонирхсон асуултад Сайд Г.Занданшатар дэлгэрэнгүй хариултыг өгсөн байна. “Панорама” нь АНУ-ын дэлхийд нэртэй CNBC телевизтэй хамтран ажилладаг томоохон телевиз бөгөөд уг телевизийн сурвалжлагчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын тухай тусгай нэвтрүүлэг хийхээр манай оронд ажиллаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Karla Berardinelli:
Nicely I genuinely enjoyed studying it. This article supplied by you is extremely effective for accurate planning.
2011-12-12