Сургалтын төрийн сангийн зээлд 6535 оюутан хамрагдана
БШУ-ы сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ч.Улаан нар хамтран тушаал гаргаж, их дээд сургуульд Сургалтын төрийн сангийн зээлээр суралцах оюутны хяналтын тоог баталжээ.
Нийт 85 их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа 6535 оюутныг зээлд хамруулахаар болсон байна. Тиймээс энэ хичээлийн жилд сургалтын төлбөрийн зээлээр суралцах оюутны тоог мөрдөж ажиллуулахыг Сургалтын төрийн сан болон их, дээд сургуулийн захирлуудад үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ