Солонгос руу зорчих виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хуулийн төслийг баталлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа багагүй хугацаагаар хоцорч эхэллээ. Хурлын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.БОЛД виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулж, илтгэл тавьсан юм. Хууль санаачлагчийн илтгэлийг сонссон гишүүд өөр өөрсдийн санал сэтгэгдлийг энэ үеэр хэлж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай хуулийн төслийн талаар “Солонгос руу ажиллах хүч гаргах нэрийдлээр олон залуусыг харь орон руу явуулсан. Гэвч үүнээс болж, сүүлийн жилүүдэд гэр бүл салалт ихээр нэмэгдсэн учраас энэ тал дээр анхааралтай байх хэрэгтэй” гэсэн. Харин уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Баярцогт хоёр орны эдийн засгийн харилцааны тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Ийнхүү виз олгох нөхцлийг хөнгөвчлөх тухай Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

korea:
unen bolood butemjtei bval sain l bna kkk
2012-11-22
;сарнаи:
солонгоруу виз чөлөөтэи болвол их зүгээр хүмүүсиин амьдрал дээшилнэ тэр урилгаар гаргана гэдэг чинь шал худлаа хүмүүсиин бизнес болоод баигаа шүүдээ тиишээ явсан хүмүүсиин ар амьдрал ямарч баисан дээшилж баигаа виз чөлөөтэи болоосои гэж хүсэж баина монглолд нас хүис цараи зүс хараад ажил олдохгүи хэцүү баина шүү
2012-09-28
СЭГСИЙТЭЛ СЕКСДЭЕ:
ХӨНГӨРӨХ ГЭЖ ХОГИЙН СЕКС СОЛОНГОСУУДАД АШИГТАЙ ХУУЛЬ БОЛСОН БАЙНА ОРОЙ БОЛГОН ОНГОЦ ОНГОЦООР СЕ?КСҮҮД ИРЖ ЯНХАНЫ БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ҮСИЙГ СЭГСИЙЙЛГЭДЭГ ШҮҮ ДЭЭ
2012-09-18
zochin:
zailuul yadrsan mongolchuudad goy baij boloh yum.tsaad guilan ulsiin irgeded uneheer badgui asuudal shuu dee.mongoldoo saihan amidrah bolomjiig zuvhun mongolchuud bid l bii bolgoj chadna.
2012-09-18
Хуц
2012-09-18
23:
brandin unertei usnuud hyamdhaan zarlaa91191178
2012-09-18
Хуц