А.Бакей: Орон нутгийн сонгууль хойшлогдсон нь автомат системтэй холбоогүй

img

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүд Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг авч хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.БаасанхүүОрон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд буюу өвлийн цагаар зохион байгуулагдах гэж байгаа нь хэтэрхий оройтсон хэрэг биш үү. Автоматжуулсан төхөөрөмж хэрэглэх болсон, түүнийгээ хангалттай тараах шаардлагатай байсан учраас ингэж хойшлуулсан юм уу. Мөн автоматжуулсан төхөөрөмжийг зөвхөн нэг удаа ашиглах боломжтой гэж байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуусан. Энэхүү асуултын хариу болгож Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хойшлогдох болсон шалтгааныг автоматжуулсан төхөөрөмжтэй холбож ойлгох хэрэггүй. Үүнийг хэлэлцэх гэж бид маш их цаг зарцуулсан. Автоматжуулсан төхөөрөмжийг зөвхөн нэг удаа ашиглааад орхихгүй. Дараа дараагийн удаад ч энэ төхөөрөмжийг ашиглана. УИХ-ын сонгуулийг автомат системээр явуулсан нь маш том дэвшил болсон. Тиймээс энэ удаад ч гэсэн татгалзахгүй гэсэн үг” хэмээн тайлбарлалаа. Уг асуудлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн “Нөгөө талаар, бид аймаг, сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулах хугацааг давхар тооцсон. Хуулийн дагуу бол энэ сарын 27-ноос өмно хороодыг зохион байгуулахаар заасан байгаа. Улмаар сонгуульд нэр дэвшигчдийг бодолцож үзэх хэрэгтэй.  ШШГЕГ, Улсын дээд шүүх зэрэг харьяа байгууллагуудын шугамаар сонгогсдын нэрсийн жагсаалтыг гаргах хугацаа зэргийг ч харгалзаж үзсэн. Энэ мэтээр Орон нутгийн сонгуулийг явуулах ажлыг 60 хоногт зохион байгуулах график гаргасан” гэж тайлбар хийсэн юм. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ