
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан. Мөн “Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ ын гишүүн Н.Батцэрэг танилцуулсан бөгөөд асуулт, санал тавих гишүүн байгаагүйгээс санал хураалт явуулж, 37 гишүүний 33 нь дэмжив. Ингэснээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн зардлыг 6.6 тэрбум төгрөгөөр баталсан юм.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ