Боомтуудын цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах сургалт боллоо

img

Монгол Улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газрын хооронд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад цөмийн зэвсэг, цөмийн материалын экспорт, импортын хяналтыг хэрэгжүүлэх, техникийн чадавхийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамны Үндэсний Цөмийн Аюулгүй Байдлын Газар, Цөмийн Энергийн Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, тоног төхөөрөмж суурилуулагч “Интерсайнс” ХХК хамтран “Цацраг илрүүлэгч портал монитортой ажиллах операторын сургалт”-ыг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод зохион байгууллаа. Монгол улсын хилийн боомтууд дээр суурилагдсан цацрагийн монитортой ажиллах хилийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүдийг дадлагажуулах, тэдгээрийг төв сервер дээр илэрч байгаа дохиоллыг унших, мэдээлэл боловсруулах, цацраг идэвхт бодис, цөмийн материал хайх, илрүүлэх, изотопыг таних, хоёрдогч шатны үзлэг хийх, цацрагийн хамгаалалтын бүс тогтоох, цацрагийн аюулгүй байдлыг хангах арга барил эзэмшүүлэхэд сургалтын зорилго чиглэжээ. Сургалтанд Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтоос хилийн хяналтын 6, Шивээ хүрэн боотмоос хилийн хяналтын 4, гаалийн хяналтын 2 нийт 12 улсын байцаагчид хамрагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

That's not just logic. That's rlaley sensible.
2011-12-30
Shawn Rafel:
You might be a very clever individual!
2011-12-12