Д.Оюунхорол: Энэ олон нэрс дунд ядаж ганц эмэгтэй хүн оруулчихгүй дээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг гишүүд хэлэлцэж буй юм. УИХ-аас 29 хүний нэр оруулж ирсэн бөгөөд эдгээрээс 15 нь МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр сонгогдох юм. Энэ талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол эмэгтэйчүүдийн эрх тэгж байдал, жендерийн асуудлыг хөндсөн бөгөөд “Яагаад энэ олон хүний нэрс дунд ганц ч эмэгтэй хүн байхгүй байгаа юм бэ. Хууль тогтоох дээд байгууллага төдийгүй бусад байгууллагын удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг хэвээрээ байгаад сэтгэл дундуур байна” гэж гоморхлоо. Түүний саналыг ихэд дэмжсэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Үнэхээр зөв үг хэллээ. Дээрээс нь бас эмэгтэйчүүд болон эрүүл мэнд, нийгмийн харилцааны тухай нэвтрүүлэг дутмаг санагддаг. Энэ тал дээр бодлого боловсруулж, эрүүл мэнд болоод нийгмийн харилцааны талын сургалт сурталчилгааг түлхүү хийх хэрэгтэй байна” хэмээн саналаа хэлсэн юм. Юутай ч, нэгэнт хэлэлцэж буй асуудлын хүрээнд 29 хүний нэр оруулж ирсэн болохоор эмэгтэй гишүүдийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бяцхан гоморхлоо сэтгэлдээ хадгалж “Цаашид энэ тал дээр анхаарч үзээрэй дээ” гэж ширүүхэн хэлээд авна лээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ta buhniig heluuleh gej bus hiilgeh gej suulgasniig meddeggui yum uu. za daa so, do 2 ch neg tiimhen, gehdee ungursun uye saihan tuluulnu vii, harin myagmar gej balaig yaltai, shunal ni buur haltai
2012-09-18
m:
Jonbogonuudaar er ni yahiin
2012-09-18