МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүн томилогдлоо

img

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар ОНРТ-ийн тухай хуулийн 21.5, 7-р зүйлийн дагуу  Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг томиллоо. Хуулиараа бол  МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийг зургаан жилийн хугацаатайгаар томилох ажээ.  Ерөнхийлөгчөөс Б.Цэнддоо,  Д.Сосорбарам нарын нэрийг оруулж ирсэн бөгөөд гишүүд тэднийг дэмжсэн. Засгийн газраас  А.Арман, А.Мөнхбат нарын нэрийг оруулж ирсэн бөгөөд мөн л олонх нь дэмжсэн. Харин УИХ-аас 29 хүний нэр оруулж ирсний хоёр нь  Засгийн газраас оруулж ирсэн хүний нэртэй давхардсан тул 27 гишүүнээс сонгохоор болсон. Ингээд  нэрс нь сонгогдсон найман хүн тус бүр дээр гишүүд санал хураалт явуулахад 1. А.Арман. Санал хураалтад 62 гишүүн оролцсоноос 58  нь буюу 93.5 хувийн саналаар 2. Д.Гоошоохүү. Санал хураалтад 61 гишүүн оролцсоноос 51 нь буюу 83.6 хувийн саналаар 3. А.Мөнхбат. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 54 нь буюу 90 хувийн саналаар 4. С.Мягмар. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 57 нь буюу 96.6 хувийн саналаар 5. Л.Пүрэвдорж. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 56 нь буюу 93.3 хувийн саналаар 6. Д.Сосорбарам. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 56 нь буюу 93.3 хувийн саналаар 7.Б.Цэнддоо. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 59 нь буюу 98.3 хувийн саналаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдлоо. Харин Ц.Батмөнхийн хувьд санал хураалтад оролцсон 61 гишүүнээс 32 нь буюу 52.5 хувийн саналаар татгалзсан хариу өгчээ. Санал хураалтын эцэст гишүүд Х.Чилаажав Р.Болд, Буянбадрах, Содномдорж, О.Эрдэнэ-Өлзий, О.Мөнгөнтуул нарын томилгооны хугацаа албан ёсоор дууссан тул ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж санал хураалтад оролцсон 60 гишүүний 59 нь буюу 98.3 хувийн саналаар  дэмжсэн байр сууриа илэрхийлэв. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жирийн үзэгч:
Шинэ удирдах зөвлөлийн гишүүд хувьдаа телевизтэй /ЕТВ гээд/ эрх ашгийн зөрчилтэй хүн монголын ард түмний хөлс хүч, хөрөнгө мөнгөөр боссон öîðûí ãàíö телевизийн даргаар томилсныг юу гэж бодож байна вэ Болж байгаа юм уу? Одоо наад хүн чинь энэ 4 жил хувийнхаа телевиз рүү Олон нийтийн телевизийã зөөчихгүй гэх байна л даа. Îëîí íèéòèéí òåëåâèç ãýäýã áîë òàòâàð òºëºã÷ та áèäíèé ìºí㺺ð ¿éë àæèëëàãààãàà ñàíõ¿¿æ¿¿ëäýã ìîíãîëûí àðä ò¿ìíèé öîðûí ãàíö äóíäûí ºì÷. Õóâèéí òåëåâèçèéí ýçýí òýíä î÷ñîíîîð àðä ò¿ìíèé õºðºí㺺ð õóâèéíõàà òåëåâèçèéã öýöýãë¿¿ëýí õºãæ¿¿ëæ, àÿã¿é áîë óíòóóëæ áàéãààä ̯ÎÍÒ-èéã ÿàæ èéæ áàéãààä äàìïóóðñàí áîëãîæ õàðàãäóóëààä ñèéìõèéãýýð õóâüäàà õóñàõ ãýæ áàéãàà þì биш үү? Áàëèí õàìàðò Н.Энхбаярын çóðãèéã ò ìýäýýòýé ñîíèíîðõóó þì, ñýòã¿¿ë íýðòýé ýðýýí öààñíûõàà ýõýíä ìàëèéòàë òàâüæ ýíä òýíäã¿é ¿íýã¿é òàðààãààä ã¿éæ áàéñàí ãàð ø äýý. Ýíõáàÿðûí áºãñèéã ìºí ÷ èõ äîëîîñîí äîî. Îäîî øàãíàëä íü á¿õýë á¿òýí óëñûí òåëåâèç àâч байгаа юм уу?
2012-09-18