Ээлжит бус чуулганы хаалт 15.00 цагт болно
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн төсөв, хэрэглэх техник хэрэгсэл болон намрын чуулганаар хэлэлцэгдэх асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Энэ бүхний дараа чуулган түр завсарлаж буйг УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа буюу 15.00 цагт ээлжит бус чуулганыг хуралдуулж хаалтаа хийхээр тогтсон юм.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ