
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан МҮОНРТ-ийг шүүмжиллээ.
Тэрбээр “Олон нийтийн радио телевиз байх хэрэг байна уу. Манай ОНРТ улс төрийн хараат шийдвэр гаргадаг, нэвтрүүлгийн чанар муу байхад улсын телевиз байх шаардлагатай юу.
Ард түмний итгэлийг даасан олон хувийн телевиз байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас Үндэсний зөвлөлийн гишүүдийг дэвшүүлж байгаа нь өөрөө улс төрийн хараат байдлыг бүрдүүлж байна. Цаашид төв телевиз байх эсэх асуудлыг тавина” гэсэн шүүмжлэлийг зөвлөлийн гишүүдэд дайлаа.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ