Жуковын замыг хаана

img

Зүүн дөрвөн замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг энэ сарын 21-ний 22.00 цагаас 28-ны 07.00 цаг хүртэл хаахаар болжээ. Энэ хугацаанд суурийн доод үе, буталсан чулуун суурь, хоёр үе асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэх юм. Цаашид урд ба хойд урсгалыг хэсэгчлэн хаах бөгөөд "Ялгуусан" компанийн гэрээ байгуулан ажиллаж буй уг зам барилгын ажлыг ирэх жилийн есдүгээр сар хүртэл хийх юм. Энэ онд Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийг шинэчилж, ирэх онд Офицеруудын ордноос тролейбусны эцэс хүртэлх замын зорчих хэсэг, нийт замын уртад явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ