
iPhone 5 танилцуулгаа хийгээд хэдхэн өдөр өнгөрч байхад Самсунг компани Samsung Galaxy S утасныхаа дараагийн хувилбарыг гаргахаар бэлдэж байгаагаа мэдэгдсэн байна.
Samsung Galaxy S4 утсыг ирэх оны хоёрдугаар сард Барселонад болох Гар утасны Дэлхийн Конгрессын үеэр танилцуулах талаар “The Korea Times” сонинд бичжээ.
Galaxy S4 утас нь 5-инч дэлгэцтэй буюу Galaxy S III-аас бага зэрэг том, илүү хүчтэй техник хангамж, програм хангамжтай бөгөөд зайлшгүй 4G LTE сүлжээ ашиглах гэнэ.
Ухаалаг гар утасны зах зээлийг ноёлж байгаа гэж хэлж болохоор iPhone утасны хамгийн ширүүн өрсөлдөгч одоогоор Galaxy S III байгаа юм. Гэхдээ лхагва гаригт нээлтээ хийсэн iPhone 5 утас 24 цагийн дотор 2 сая захиалга авч рекорд тогтоосон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ