
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлсэн бөгөөд Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн төсөв, хэрэглэх техник хэрэгсэл болон намрын чуулганаар хэлэлцэгдэх асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж баталсан юм.
Улмаар 15.00 цаг хүртэл завсарласан ээлжит бус чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас даруй 50 минутаар хоцорч, сая үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар "Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл
/эцсийн хэлэлцүүлэг
/, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд
/эцсийн хэлэлцүүлэг/, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
/анхны хэлэлцүүлэг
/ зэргийг авч хэлэлцэх юм.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ