Б.Бат-Эрдэнэ: Бусдын өмнөөс кноп дарах вий, сайн хараарай

img

Чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлж “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудалд хатуу байр сууринаас хандах ёстой. Чуулганы үдээс өмнөх хуралдаанаас үзвэл 61 гишүүн санал хураалтад оролцсон байна лээ. Тэгвэл УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу гарсан, орсон нь хамаагүй. Ирцийн хүрээнд эсрэг санал авах боломж нь хэвээрээ юу, дарга аа. Нээрээ бусдын өмнөөс кноп дардаг хүн олон байгаа шүү, манайхаан. Сайн харж байгаарай” хэмээн анхааруулж, гишүүдийг инээлгээд авсан. УИХ-ын 25 гишүүн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлсэн асуудал чухам юу болов гэдгийг тэрбээр давхар сануулсан. Үзэл бодлоо хамгаалж, гишүүдийг “хулгайгаар” кноп дарчих вий гэж эртнээс болгоомжилсон түүнийг УИХ-ын дарга З.Энхболд тайвшруулж, дараагийн гишүүнээс саналыг нь сонсохоор шийдлээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hohirogch:
5 tolgoin huvitsaagaa avyaa. manai tuuhend dampuursan tanai Ajnai investeer damjaad dashii sho. Ta bas avliga uguud orood irsen geluu. heden hund hichneen mungu taraasiim dee.
2012-09-18
5 tolgoig bas yarij ene nuhuruus mongolchuudad uguh huviig avah yostoi
2012-09-18
havb:
han muuu hogiin luivarchin pisdaaaa 5tolgoigoos odoo pyutolgoiruu orohnee baterdeneeee chi minii umnu uvdug suhrunuuu atsaaa
2012-09-18
Ovoo sh tee er hun bas chig davgyi er getsgeehiig hedentee sonssn ym bna
2012-09-18