
Баасан гаригт Их Британийн ханхүү Харригийн даалгавар биелүүлж буй Афганистан дахь цэргийн бааз руу Талибанчууд дайрч, халдлагын үеэр түүнийг аюулгүй газар шилжүүлсэн гэдгийг Британийн Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Филип Хэммонд хэллээ. Баасан гаригийн орой болсон халдлагаар хоёр америк цэрэг амь эрсэдсэн юм.
Мухамедийг гутаан доромжилсон киноноос болж лалын шашинтнууд өнгөрсөн долоо хоногоос хойш хилэгнэж янз бүрийн эсэргүүцэл жагсаал хийж байгаа бөгөөд тус халдлагыг үүний нэг хэмээн Талибанчууд мэдэгджээ. Мөн ханхүү Харри уг баазыг сонгон дайрах шалтаг болсон юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ