Италийн сэтгүүл Кейт Миддлетоны өөр зургуудыг хэвлэжээ

img

Хунтайж Уиллиамын гэргий, Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлетоны цээж нүцгэн зургуудыг италийн “Chi” сэтгүүл дахин хэвлэлээ. Гэхдээ энэ удаад өмнө хэвлэгдээгүй зургуудыг нэмэн, 26 хуудас дүүрэн зураг нийтэлжээ. Францын шар сэтгүүл “Closer” хааны удмын залуу хосуудыг Франц дахь эдлэнд наранд биеэ шаран амарч байгаа зургуудыг баасан гаригт хэвлэсэн бөгөөд Ирландын Star сонинд мөн хэвлэгдсэн юм. Хосууд Хатан хаан II Элизабетын хаан ширээнд суусны жаран жилийн ойг тохиолдуулан ази, номхон далайн орнуудаар айлчлал хийж байгаа бөгөөд энэ мэдээг Малайзад байхдаа мэдсэн байна. Хосууд анхандаа энэ явдалд сэтгэл гонсойж байсан бол яваандаа уурсаж Францын шүүхэд зурагчин болон францын сэтгүүлийн эсрэг хэрэг нээлгэхийг хүссэн юм. Кейтийн зургийг хэвлэсэн Chi сэтгүүл нь 1997 онд Диана гүнжийн ослыг нийтэлж байсан сэтгүүл билээ. Гэхдээ Франц болон Италийн сэтгүүлүүд эдгээр зургийг нийтэлсэндээ огтхон ч харамсахгүй байгаа бөгөөд хуулийн хариуцлагаас айхгүй байгаа гэнэ. Тэд ердөө ажлаа хийж байгаа, хааны гэр бүлийнхэн ердийн хүмүүстэй адил гэдгийг л харуулсан, доромжлох санаа агуулаагүй гэсэн билээ. Харин Ирландын сонины хамтран эзэмшигчид нийтлэлийн талаар хоорондоо санал зөрөлдсөн бөгөөд үүсгэсэн нөхцөл байдалдаа харамсч байгаа гэсэн юм. Ц. Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ