
Монголын оюутны холбооноос өнөөдөр хандивын анги нэрээр авлига авч буй их, дээд сургуулиудыг нийтэд зарлалаа. Их, дээд сургуулийн хандивын ангид 1,5-5 сая хүртэлх мөнгө авдаг байна. Тэдгээр сургуулиудын тэргүүн эгнээнд МУИС, ЭМШИУС, Ач, Этүгэн, Оточ маарамба зэрэг сургууль жагссан байна.
Эдгээр сургуулиудын хандив нэрээр авсан мөнгөө хэрхэн зарцуулдаг талаар олон нийтэд ил байдаггүй. Ялангуяа МУИС-ийн Олон улсын сургууль, Хууль зүйн сургууль, Эдийн засгийн сургуулиуд нь хандивын анги олон байдаг талаар Монголын оюутны холбооныхон мэдээллээ.
Дээрх нэр бүхий сургуулиудыг Аудитын байгууллагатай хамтран шалгаж өгөх хүсэлтийг БШУЯ болон Авлигатай тэмцэх газарт Монголын оюутны холбоо хүсэлт гаргахаар болсон байна.
Б.Доржпагам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ