
Наймдугаар сарын 19-ний өдөр дэлхийн түүхнээ ямар үйл явдлууд тэмдэглэгдэн үлдсэнийг цухас дурдая.
-Түүхэнд энэ өдөр хамгийн эрт цагт тэмдэглэгдэн үлдсэн явдал бол манай эриний 43 онд Гай Юлий Цезарь Октавиан Ромын сенатад Консулаар сонгогдсон явдал.
-1666 онд Англи-Голландын хоёрдугаар дайны үеэр английн нэрт усан цэргийн жанжин Роберт Холмс голландын Тершеллинг арлын ойролцоо 150 худалдааны усан онгоц живүүлсэн нь түүхнээ “Холмсын түүдэг гал” нэрээр үлджээ.
- 1909 онд АНУ-ын Индианаполист анхны автомашины уралдаан зохиогджээ.
- 1919 оны энэ өдөр Афганистан Их Британийн колоничлолоос гарч тусгаар тогтносон улс болохоо зарлажээ.
- 1934 оны энэ өдөр Германд бүх нийтийн сонгуулиар 89,9 хувийн саналаар “Фюрер”-ийн албан тушаалыг хүлээн зөвшөөрчээ.
-1980 оны энэ өдөр Саудын Арабын “Локхид-Л1011” зорчигч тээврийн онгоц ослын буулт хийж шатсаны улмаас 301 хүн амиа алдсан эмгэнэлт явдал болжээ.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ