З.Энхболд: 20 мянган төгрөг бол хүүхдээр дамжуулан өрхийг дэмжих бодлого

img

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганаар хоёр шинэ хууль болон шинэчилсэн найруулга, 17 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль нэг, УИХ-ын 15 тогтоолыг тус тус хэлэлцэн баталсныг хэлсэн билээ. Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол хүн” хөтөлбөрт үндэслэн Иргэний зориг, ногоон намын “Амьдрал” хөтөлбөр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөрүүд, Улсын Их Хуралд бие даан сонгогдсон гишүүдийн зарим тодорхой саналуудыг тусган боловсруулсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан юм. Түүнчлэн 2012 оны төсвийн тодотголыг баталснаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хүний хөгжлийн сангаас олгосон нэг сая төгрөгийн үлдэгдэл буюу 340 мянган төгрөгийг энэ онд багтаан авахаар болсон юм. Мөн ирэх аравдугаар сарын 1-нээс эхэлж 0-18 насны хүүхэд бүр сар тутамд 20 мянган төгрөг авна. Энэхүү шийдвэрийн талаар гишүүд янз бүрийн байр сууринаас хандаж байсан төдийгүй “Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгийг дахин олгох хэрэгтэй” гэх асуудал ч үүссэн. Тэгвэл уг асуудлын хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд “Энэ бол халамжийн мөнгө биш, ирээдүй үедээ хөрөнгө оруулалт хийж буй нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, сар бүр олгох 20 мянган төгрөг бол  хүүхдээр дамжуулан өрхийг дэмжих бодлого хэмээн ойлгож болно” гэж тэмдэглэв. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Iim halamj hereggui.zam,surguul, tsetserleg barimaar bna.Ehhbold.ardchilsan namiinhan bolimoor bna.ard tumen Harj bgaa shuu.
2012-09-19
Z.Enkhbold:
20 myangan tugrug manai AN-ii halamj. Ta nar oron nutgiin songuuliar manai namd sanal uguurei, zalhuu mongolchuudaa
2012-09-19
зочин:
УИХ-ын дарга ч мундаг залуудаа.Аргагүй манай УИХ-ын гишүүд зөв хүнээр даргаа сонгосонд баярлаж байдаг даа.УИХ-ын даргатаа ажлын амжилт хүсье.
2012-09-19