Босоо гишүүдийн бяцхан “индэр”

img

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан үйл явдлын нэг байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун  нар “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг дэмжиж саяхан 25 гишүүн гарын үсэг зурсан. Цаашид олон ч гишүүн зурна. Үнэхээр гэрээг өөрчлөх шаардлага байгаа учраас нэгдсэн. Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин их зэс молибдений нөөц, хорин таван “Бороо гоулд”-ыг нийлүүлсэнтэй тэнцэх нөөцтэй орд. Ашиггүй гэрээ гэдгийг УИХ-ын судалгаа ч харуулж байгаа, эх оронч эрдэмтдийн судалгаа ч харуулдаг. Зарим нэг жишээ татахад тус гэрээнд манай тал рояльтын татварыг таван хувиар тогтоосон. Гэтэл хөрөнгө оруулагч тал зөрүүлээд менежментийн зургаан хувийн татварыг борлуулалтын орлогоос авна. Түүгээр ч зогсохгүй, хөрөнгө оруулагчид НӨАТ, экспортын татвар төлөхгүй. Эцэст нь Монгол Улс 34 хувиа хүүтэйгээ буцаан худалдаж авахаар байгаа. Долоон төрлийн татварыг 30 жилийн хугацаатай царцаасан. Тийм учраас гэрээг өөрчилье гэж байгаа юм” гэж мэдэгдсэн. Ялангуяа эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнийг хатуухан үгээ хэлэхээр босч зогсох үест бусад гишүүд бяцхан хайрцаг дөхүүлсэн нь микрофон тавих боломжтойгоос гадна бас ч гэж “индэр” болдог аж. Түүний дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар мөн босч зогсоод мөнөөх “индэр”-ийг өмнөө тавьж “Та бүхнийхээ ачаар би гадаадад парламентийн гишүүдийн туршлага судлаад ирсэн.Тэнд гишүүд нь үг хэлэхдээ дандаа ингэж босч зогсдог юм билээ. Энэ нь ч зөв. Нэгдүгээрт, эрүүл мэндэд сайн. Хоёрдугаарт, хэлэх үг ч цэгцтэй болно. Гуравдугаарт, ард түмнээ хүндэтгэж буй хэрэг юм”  гэж бяцхан тайлбар хийгээд авсан. Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын танхимд “босоо” гишүүдийн хоорондоо дамжуулж буй тэрхүү бяцхан хайрцаг чухам хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй. Эсвэл тэд өөрсөддөө зориулан ийн авсаархан “индэр” бэлтгэсэн юм болов уу. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Îþóòîëãîéí ãýðýýã äàõèí áàéãóóëàõ íü òóí ç¿éòýé þì. Îäîîãèéí ãýðýý íü Ìîíãîë÷óóäûã äîðîìæèëñîí ãýðýý ø äýý. Ìóó Áàÿðöîãò íóñãàéãèéí õèéñýí àæèë ø äýý.
2012-09-19