Г.Идэрхүү, П.Орхон нар элсний бөхөөр дэлхийн залуучуудын аварга болжээ

img

Тайланд улсын Паттая хотод болсон чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий дараа есдүгээр сарын 10-11-нд тэнд элсний бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж манай бөхчүүд мөн барилдсан байна. Эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Г.Идэрхүү /“Гацуурт-Олимп” сургууль/ алт, эмэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд П.Орхон /”Алдар” спорт хороо/ алтан медаль зүүж дэлхийн аваргын алдарт хүрсэн бол эмэгтэйчүүдийн +60 кг-ийн жинд Б.Нямгэрэл /Орхон аймаг/ мөнгө, О.Оюунтуяа /”Аварга” БТДС/ хүрэл медаль хүртжээ. М.Бүүвэй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Жаран чавганцаас нэг нь гэдэг дээ гэж....
2012-09-20