Швейцарь шоколадны рекламд монгол хүүхдүүд тогложээ

img

Саяхан Швейцарь улсын “Frey“ шокладны үйлдвэр Pumpkin хэмээх кино компанитай хамтран олон оронд бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Монгол, Финланд, Хятад, Мексик зэрэг орнуудын хүүхэд, томчуудыг оролцуулан кино реклам хийжээ. Энэхүү кино рекламд тоглох хүүхдүүдийг Берлин хотод амьдардаг монгол хүүхдүүдийн дундаас шилсэн нь хүүхдүүдийн монгол хэлний мэдлэгийг сорьсон томоохон үйл явдал болсны зэрэгцээ гадаадад амьдарч буй монгол эцэг эхчүүд хүүхдүүддээ үндэснийхээ соёлыг хэрхэн анхаардаг талаар шалгалт болсон юм. Мөн Испани улсад амьдардаг хүүхдүүд мөн оролцлоо. Дээрх кинонд хүүхдүүдийг зохион байгуулах ажлыг Берлин хот дахь “Улаанбаатар“ холбоо зохион байгуулсан аж. Найруулагч нарын үүрэг даалгавар өгсний дагуу кинонд яригдах текстийг монгол хэл дээр орчуулж, кино зураг авалтыг хамтран хийлцлээ. Монгол орны говь нутгийн онцлогийг уг кинонд гаргахыг эрмэлзэж, улмаар 5-10 насны эрэгтэй, эмэгтэй зургаан хүүхдийг сонгон монгол хэлээр Швейцарийн шоколадны чанарын ярьж байгаагаар уг кинонд гарах юм. Ингэхдээ Монголын говь нутгийн хүүхдүүд гэрийн өмнө суугаад дээрх шоколадны тухай хэрхэхийг ярилцаж сонирхож байгаагаарр зураг авалтыг явуулжээ. Киноны зураг авалтыг Испанийн Мальорка арал дээр хийсэн байна. И.Отгонбилэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ