
Берлин хотод жил бүр байгаль орчны фестивалийг зохион байгуулдаг ба энэ өдрийг тохиолдуулан шатахуун хэмнэх зорилгоор өчигдрийг дугуйгаар явагчдын өдөр болгон олон мянган хүн оролцжээ. Энэ удаагийн фестивальд 150.000 мянга орчим дугуйтай хүмүүс сайн дураараа оролцсон байна.
Энэ өдөр Берлин хотын нэлээд олон гудамжийг хааж, зарим гудамжинд бөглөрөлт үүссэн байна. Энэ дашрамд дурдахад Германы байгаль орчны салбарыг хариуцсан сайд ихэнхдээ дугуйгаар ажилдаа ирж очдог гэнэ. Ер нь Бундестагийн гишүүд болон депутатууд дугуйгаар ажилдаа очдог нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цөөнгүй гардаг аж. Ялангуяа сонгууль болохын өмнө депутатууд дугуйгаар явж иргэдтэй уулзан, сурталчилгаагаа өөрийн биеэр тараадаг ажээ.
И. Отгонбилэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ