Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэг зүүн өмнөд Азийг сандаргаж байна

img

Эх орноосоо алсад олон оныг үдсэн хэдий ч цахимжсан ертөнцийн ачаар хавтгай болсон энэ дэлхийд монголдоо болж буй гунигтай бас баярлаж бахадмаар зүйлүүдийг цаг алдалгүй мэддэг болсон. Үүний ачаар магадгүй эх орондоо байгаа мэтээр өөрийгөө төсөөлөн сэтгэлээ тэжээсээр харьд суралцаж бас амьдарч явна. За энэ ч яахав миний хэрэг. Эх орноосоо сайхан мэдээ сонсвол баярлан хөөрч, таагүй мэдээ сонсвол гуниглах нь энүүхэнд. Харьд яваа монголчууд үнэн хэрэгтээ хамгийн их эх оронч сэтгэлгээтэй болдог. Тиймээс улс монголынхоо нэрийг унагахгүй юмсан гэдэг бодлыг уураг тархиндаа тээж явдаг юм. Энэ удаад өөрийн эрхгүй сэтгэлээ уудлахаар шийдлээ. Миний бие экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлагдах үеэс эхлэн монголчууд эв эеэ хичээлгүй өндөр алба хашиж явсан нэгнийгээ яахан ингэж дорд үзэж болно вэ хэмээн өмөөрөн мунхаглаж байсан билээ. Өлсгөлөн зарласан өдрүүдэд нь түүнтэй цуг өлсөж, ял сонсоход нь түүнтэй хамт сэтгэл зүрхээрээ шаналаж байлаа. Би Энхбаярт учиргүй хайртайдаа ингээгүй. Харьд яваа хүний сэтгэлээр бие биенийгээ өчүүхэн ч болов ойлгож ял зэмийг нь ганц ч болов удаа өршөөж үзээсэй хэмээн энэрэн бодож байсан билээ. Түүнээс биш Н.Энхбаярын үйлдсэн хэргийг бусдын л адил жигшдэг нэгэн. Гэвч яг энэ цаг мөчөөс эхлэн би Н.Энхбаярыг харин ч бага ял сонсон, үйлдсэн хэргийнхээ ганцхан хувийг л эдэлж байгаа гэдэгт итгэж байна. Учир юун гэвээс гадны Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтуудаас экс ерөнхийлөгч Н.Энхбаяр Хонконг, Сингапурын банкуудад олон олон сая доллар угаасан тухай мэдээлэл олж үзээд сэтгэл сэрдхийв. Зарим нийтлэлээс нь монголын сайтууд орчуулж тавьсан байна лээ. Болж байнаа. Гадаадын хэвлэлүүд хэр барагтай дэгс зүйл нийтэлдэггүй. Эх сурвалжийн мэдээллийг маш сайн нягталж, баталсаны эцэст мэдээлдэг зарчимтай. Тэгэхлээр нэн ялангуяа Thomson Reuters, trust.org/trustlaw зэрэг сайтууд шар мэдээллээр хэзээ ч хөөцөлдөггүй. Банк, санхүү болон улс төрийн талаар бараг 100%-ийн магадлалтай үнэн мэдээллийг цацдагаараа уншигчдын дунд нэр хүндийг олж аваад байгаа. Дээрх сайтууд болон бас бус мэдээллийг хэрэгслүүдээр гарч байгаагаас үзэхэд экс ерөнхийлөгч Н.Энхбаяр олон сая ам.доллар угаахдаа Хонконг, Сингапурын банкуудыг ашигласан нь ойлгомжтой болж байна. Үүнээс болоод эдгээр улсууд сандралд орж эхэлжээ. Учир нь мөнгө угаана гэдэг нь гэмт хэрэг. Үүнээс болоод тус улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр унаж банкуудынх нь зэрэглэл ганц А  руу унагахаар барахгүй сүйрлийн ирмэгт ч тулж очдог. Тухайлбал Хонконг дахь “Deloitte”-ийн түнш Кристофер Уильсон гэгч эрхэм “энэ бол эрүүл системтэй, эрх баригчдын сэжигтэй, ердийн бус шилжүүлгийн талаар мэдээлдэг процедуртай санхүүгийн институтуудад өгч буй цагаа олсон анхааруулга” гэснийг монголын сайтууд хүртэл мэдээлсэн байна. Энэ эрхэм Thomson Reuters сайтад “энэ асуудал үнэн бол 2012 оноос хэрэгжиж эхэлсэн алан хядагчдын санхүүгийн гүйлгээ болон мөнгө угаах гэмт хэргийн тухай хууль, 1994 онд баталсан зохион байгуулалттай онц хүнд гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн” гэж бичсэн байх юм. Түүгээр ч үл барам манай эксийг бохир мөнгө угаасан хэрэгтээ Хонконг Сингапурын банкуудыг ашигласан гэдэг мэдээлэл цацагдсаны дараа Зүүн Өмнөд Азийн “мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ”-ний тэргүүн Найжель Моррис гадаад дахь салбаруудад данс эзэмшигчдын талаарх мэдээллийг шалгах үүргийг өгчээ. Хамгийн хөгийн нь Н.Энхбаяртай хамт хуучин Бирм буюу Мьянмар гэх хөгжил дорой улсын удирдлагууд мөнгө угаасан хэрэгт холбогджээ. Н.Энхбаяр тус бүс нутагт мөнгө угаасан тухай мэдээлэл цацагдсаны дараагаар Хонконг мөнгө угаах гэмт хэргийн тухай хуулиа чангатгаж, цагдаагийн газар болон гааль, татварын албаны хамтарсан “санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэлтэс”-ээс нөлөө бүхий улс төрч, алан хядах үйл ажиллагаа болон хар тамхины наймаатай холбоотой мэдээлэл цуглуулахыг хүсчээ. Юу болж байнаа та минь ээ. Н.Энхбаярын үйлдсэн балаг, хийсэн гэмт хэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудыг сандаргаж байна. Гэтэл Монголд түүнийг нурж буй байшин авсан, ганц зочид буудал идсэн, буддын шашинтнуудаас телевизийг нь булаасан гэх мэт жол зүйлсээр яллан дөрөвхөн жилийн ял өгч байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байхад өвчтэй, зовлонтой гээд суллагдах магадлал өндөрссөн ч гэх шиг. Хамгийн харамсалтай нь Н.Энхбаярыг Хонконг, Сингапурын банкуудад олон сая доллар угаасан хэмээн бичиж, үүний дагуу Зүүн Өмнөд Азийн төр тэр аяараа үймэн сандралдаж байхад монголын зүгээс энэ талаар ямар ч мэдэгдэл очоогүйг тус сайтууд гайхан бичсэн байх юм. Би Н.Энхбаярын мууг үзэж, улам олон жил шоронд суугаасай гэж үүнийг бичсэнгүй. Хамгийн гол нь улс монголын маань нэр хүнд дэлхий дахинд унаж, олон улсын банк, санхүүгийн байгууллага мөрөөрөө яваа бизнес эрхлэгчдийг маань хавчин гадуурхаж, үйл ажиллагаанд нь саад тотгор учруулж эхлэх вий л гэж эмээн болгоомжилсоны үндсэн дээр үүнийг бичлээ. Хэрэг дээрээ ганц Н.Энхбаярын асуудал мэт боловч үнэндээ монгол улсын нэр хүнд, банк санхүүгийн системд ноцтой хохирол учруулж буй үйлдэл гэдгийг цаг хугацаа харуулах бизээ. Н.Энхбаяр гэдэг хүн өлсгөлөн зарлаж ахуйдаа монголын нэр хүндийг гадаад ертөнцөд чадах чинээгээрээ гүтгэж унагаж байсан. Харин сүүлийн үед гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Н.Энхбаярыг ялласан нь зүйн хэрэг болсныг үнэнээр нь цацаж байгаа. Гэтэл Н.Энхбаярын бохир мөнгө угаасан хэрэг гэнэт сөхөгдөн Зүүн Өмнөд Азийг цочроож байна. Энэ нь мэдээж бусад орнуудад ч нөлөөлөөд эхлэх биз. Харамсалтай нь миний эх орны хуулийн байгууллагууд л энэ талаар мэдсэн ч юмгүй таг чиг. Дэндүү эмгэнэлтэй. Төөгий. (Лондон) Эх сурвалж: www.24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Битгий худлаа хуцаад дон дон гээд бай. Солиотой амьтан бэ яасан
2024-05-20
hihihi:
za yu gj yum unsh!
2013-06-06
towshoo:
hoorhii ehx bayr
2012-10-31
энхбаярийг:
нь шоронд суулгавал сайн,,, барьж аваад хятадуудад нь огчих,,, юу хийхээ хужанууд шиидэг,, нохойд нохойн ухэл гэдгийм,,,,
2012-09-23
англи эхийг нь англи хэлтнүүд уншаач эсдэл англи хэлгүй хүмүүстээ орчуулж өгч нэтэд тавиач. англид буй англи хэлгүй төгөө гуай шал худлаа орчуулаад мунхруулаад байна ш дээ. АТГ хонконг сингапурын банкнаас шалгаж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан банйа тэр хүсэлтэндээ баахан нэр төрийг гутаасан зүйлүүд бичсэн байсан хонконг сингапурын банк хариу өгөх боломжгүй гэсэн л байна ш дээ. хүсэлт гаргаснаа АТГ олон улсад мөнгө угаасан хэргээр шалгаж байна гэсэн сенсааци дэгдээгээд байна даа. одоо олон улсад нэр хүндийг нь унгаах гэсн үйл ажиллагаа явуулж байна хэн нь монгол улсын нэр хүндийг унагааж байна даа? чадваргүй АТГ юу? гэм буруу нь нотлогдохгүй байгаа ЭНхбаяр уу?
2012-09-20
zochin:
huulich gedegt helehed delhii dahinii asuudliig bitgii mongol shig bod l doo Hong Kong, Singapuriin bankuud hen negen mongoliin /gadaadiin ch bai hamaagui/ zahialgat niitleld tednii neriig oroltsuulsan baival yostoi olon ulsiin hariltsagch nar itgehee baina biz dee, ene ni tednii biznest asar muu nuluutei shd
2012-09-20
zochin:
gadnii hevleliig, ter tusmaa mongold padgui hevlel yu gej hudlaa bichih ve dee, gadnii hevlel mongoliin hevleliig bodvol yos zuitei baidag yum, ted buruu bichvel neg uls dotor bish uls ornuudiin hoorond asuudal uusdeg uchraas ted hen bolgonii zahialsan zohion bichlegiig niiteldeggui, eh survaljiig ni mash sain shalgadag yum
2012-09-20
me:
busad hergiig n gargaj irj chadahgui bgaagiin uchir n odoogiin erh barigch nar bas l hamt huvaaj idsen l biz, ugaasaa tom olz huvaah bolohooroo nam, nas, zus hamaagui boldog l yum gelee deg. aalzni tor!
2012-09-20
англи эхийг нь англи хэлтнүүд уншаач эсдэл англи хэлгүй хүмүүстээ орчуулж өгч нэтэд тавиач. англид буй англи хэлгүй төгөө гуай шал худлаа орчуулаад мунхруулаад байна ш дээ. АТГ хонконг сингапурын банкнаас шалгаж өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан банйа тэр хүсэлтэндээ баахан нэр төрийг гутаасан зүйлүүд бичсэн байсан хонконг сингапурын банк хариу өгөх боломжгүй гэсэн л байна ш дээ. хүсэлт гаргаснаа АТГ олон улсад мөнгө угаасан хэргээр шалгаж байна гэсэн сенсааци дэгдээгээд байна даа. одоо олон улсад нэр хүндийг нь унгаах гэсн үйл ажиллагаа явуулж байна хэн нь монгол улсын нэр хүндийг унагааж байна даа? чадваргүй АТГ юу? гэм буруу нь нотлогдохгүй байгаа ЭНхбаяр уу?
Unen ugend hun ushuutei gej medehuu
2012-09-20
z:
tanai sait ingej teneg yum shig hun goddogoo bolioch
2012-09-20
Unen ugend hun ushuutei gej medehuu
Хуульч:
Олон улсын веб сайтад хэнч өөрийн мэдээллийг оруулаад мэдээлж болдог. Тодорхой нэр бүхий хүмүүс Н.Энхбаярын дараагийн шүүх хурлын оршил болгон олон улсын мэдээллийн системээр ээлжит гүтгэлгээ хийж эхлээд байгаа юм бишүү. Мөнгө угаасан нь үнэн юм бол түүний гарал үүсэл, шилжжүлсэн банк санхүүгийн байгууллага нь маш амархан тодорхой болно шүүдээ. Бүрэн нотолгоотой баримтыг л хэвлэлүүд мэдээлэх ёстой бусуу. Нарангэрэл өмгөөлөгч энэ асуудлыг нэн даруй шалгуулах хэрэгтэй. Хэрэв мэдээллийг нотолж чадахгуй бол тэр веб сайтын эзэн болон мэдээлэл оруулсан этгээдээс олон сая долларын нөхөн төлбөр шаардах хэрэгтэй. Энэ бол ерөнхийлөгч асан хүний тухай учир Монгол улс өөрөө мөнгө угаадаг гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгөх болно. Үр дүн нь Монгол улсад ямар хорлол авч ирэхийг эрх биш ойлгогдох байх.
2012-09-20
zochin:
huulich gedegt helehed delhii dahinii asuudliig bitgii mongol shig bod l doo Hong Kong, Singapuriin bankuud hen negen mongoliin /gadaadiin ch bai hamaagui/ zahialgat niitleld tednii neriig oroltsuulsan baival yostoi olon ulsiin hariltsagch nar itgehee baina biz dee, ene ni tednii biznest asar muu nuluutei shd
solongo:
estoi ineedtei yumaa "ene bol yavuulga chihshig"ingej bicheed baigaa garuud unen avilgald durtai Enhee ahiinhaa duu nar ni bolotoi ichij uheesee bilee.... Enhbayr emnelgiin oron deeree hatsj tiichilj uhuul taarna. olon olon Mongoo saihan zaluus zui busaar horvoog orhij baina. Muu yumnuud ni yagaad dsld ordoggui yum be....
2012-09-20
SANJAA:
БАС НЭГ ЗОХИОМОЛ ХЭРЭГ ГАРААД ИРЭВ БОЛОТОЙ. 1-2 ХҮН Л байнга ЭНХБАЯРЫГ МУУЛЖ БИЧИХ ЮМ. ҮНЭН ХУДЛЫГ ТҮҮХ ХЭЛЭЭД ӨГНӨ.
2012-09-20
oyu:
ene hudlaa geed bga teneguud deerhi sait ruu ni orood haraach tegeed unen bnuu hudlaa bnuu harahgui yu hun tiim sait deer tegj bichsen baina geed eh survaljaa heleed bhad hudlaa eeljit gutgeleg ch geh shig tenegted bh yum.
2012-09-20
mgl:
zahialgaar hudlaa zuil bicheed ys zuigui nuhur be
2012-09-20
АЗЗАЯА:
Энхбаяр ерөнхийлөгчийн эсрэг ээлжит нэг ажиллагаа эхэлж байх шивдээ. Учир нь олдноо. Энэ бүхэн бүгд зохион байгуулалттай явж байгаа юм.
2012-09-19
hihihi:
za yu gj yum unsh!
heleedbaihad:
enhbayar muu nohoi dundaas ni dandaa yum ungana bi bolio geed l baisan daanch sursan yumig suraar booj chadah bish byr byh toriin alba byr hyyhdiin tsetserleg hyrtel duuriasan baina asragch nar hyrtel chiher nabor ogvol shal oor bolno hehe
2012-09-19
mgl:
zahialgaar hudlaa zuil bicheed ys zuigui nuhur be
chi bol zail shuu chamd l ter mahan tolgoin ner hund usuj bgaa bh
2012-09-19
deerhi saitan deer bnaa orood vzeerei arai vgvi bgvi dee gj unshij bsan
2012-09-19
Ene bugd unen. duug n barivchillaa,hangalttai notolgoo bish uu,umuursun ta hamran ideech uugaach uu
2012-09-19
Ene xydlaa bac l eeljit jyjig shoy ingex dycam l enxbayriin ner xynd ocoj bn
2012-09-19
chi bol zail shuu chamd l ter mahan tolgoin ner hund usuj bgaa bh
AN zailaa:
za ta nar odoo boli doo bas l neg dutuudorjiin yavuulga l bn sh dee iimerhuu yum bichuulseer baigaad l huniig yald ungadag hun uuruu hamgiin bayan hamgiin horchin gar sh dee ANiinhan harin ene mongold hamgiin bayan ni sh dee Bayartsigtiig shalga saihanbilgiig shalga
2012-09-19
СЭЛЭНГЭ:
монголын БОГД ХААН болоход ганц хуруу дутсан шүү ,,энэ энхбаяр гэж нөхөр хөрөнгийн хураах л хэрэгтэй
2012-09-19
ИРГЭН:
ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД ХУУЛЬ ЦААЗ БДАГ,ДЭЭД ДООД ГЭХГҮЙ БУРУУГ ХИЙВЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДГИЙГ ҮЗҮҮЛЖ БГААГ ХАРААД ҮНЭХЭЭР ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭЖ ЭХЭЛЖ БНА,
2012-09-19
Н Энхбаяр гэж энэ луйварчингийн талаар үнэхээр хэлэх үг олдохгүй байна,,,,,,,,,,,,
2012-09-19
Ene bugd unen. duug n barivchillaa,hangalttai notolgoo bish uu,umuursun ta hamran ideech uugaach uu
eserguutegcch:
il zail
2012-09-19
zochin бичсэн нь: 2012/09/19 өдөр 19:43 zyyn umnud aziig bitgii hel eovropiig donsolgoj bga shde iim hudal huurmag yumaar yadag bnaa ihenh ni l hudlaa yum blee shde bid bygd neg gants shuuhiin shiidvert l itgd nyd ni balai chih ni dylii hymyys suudag gej bodoo yu ? bid gerchtei barimttai hohirogchtoi zuiliig l hereg yysgeh bh gej bas boddog hymyys shuu neg bodliin doromjood ch bga yum shig shal hudlaa setgyylch survaljlagch nariin aldaa yu esvel tanaih 24tsag.n buh medeellig huuldag yumuu
2012-09-19
zochin:
zyyn umnud aziig bitgii hel eovropiig donsolgoj bga shde iim hudal huurmag yumaar yadag bnaa ihenh ni l hudlaa yum blee shde bid bygd neg gants shuuhiin shiidvert l itgd nyd ni balai chih ni dylii hymyys suudag gej bodoo yu ? bid gerchtei barimttai hohirogchtoi zuiliig l hereg yysgeh bh gej bas boddog hymyys shuu neg bodliin doromjood ch bga yum shig shal hudlaa setgyylch survaljlagch nariin aldaa yu esvel tanaih 24tsag.n buh medeellig huuldag yumuu
2012-09-19
hudalch saituud ichj uheesee:
Yg linkiig ni taviach.Ene saituud deer chine oldku bna.Esvel chi uuruu heden haltar avch gutgeed bgamu Hech iim ym zohoij chadna sh dee
2012-09-19
яг тэр сайтан дээр тэгж байсан шүү:
ор үзээрэй үнэн байна
2012-09-19
Yg linkiig ni taviach.Ene saituud deer chine oldku bna.Esvel chi uuruu heden haltar avch gutgeed bgamu
2012-09-19
oo sdaa enkhbayar tegej l taaraa manaihan albaar medeegui tsarai gargaj sullah geed bgaa biz
2012-09-19
Энхбаярыг хорьж ардчилсан улс болохоо харуулж, гадаадаас ихээхэн хэмжээний дэмжлэг авч, мөн Монголоо хөгжүүлэх нь хамгийн чухал. Авилгалын загалмайлсан эцгийг барьснаар бусад авилгачдыг айлгаж тэднийг авилга авахаас айдаг болгоход хэрэгтэй. Солонгос, Сингапур өмнөх Ерөнхийлөгчдөө авлигын хэрэгт шийтгэснээр нэр хүнд нь өссөн болохоос унаагүй
2012-09-19
svns:
enhk bayrig horij eh orniho nerig ungaj ard olnoo vimvvlj delhii dayar buzar bulaigaa tsatsaj ner hvndee aldaj bainaa hairan chingsiin mongol onodr ingehj gej de hoorhii hairan chingesiin ner tolgoidoo shingeen biz mongolchuda
2012-09-19
ЭНЭ ҮНЭН БОЛ ЯАТРГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОН КОНГ СИНГАПУРЫН БАНК, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АЛБААН ЁСНЫ ЛАВЛАГАА АВАХ ЁСТОЙ. ЭСВЭЛ ХОНКОНГ СИНГАПУРЫН ЦАГДААГААС БИЧИГ ИРҮҮЛЭХ БАЙХАА.
2012-09-19
iojh:
enhbayart oort ni ene ih mongo baihgui baisan ni todorhoi. Ene ih mongo bol eh oron ard bidnii horongo shuu dee. Tiimees tuunii hergiig dahin zadlan shalgah ni zov doo
2012-09-19
Heleh ch ug oldhoo bailaa
2012-09-19
zochin:
ENKHBAYARIIG UMUURUGCHDUU REUTERS AGENTLAG HUDLAA HELEHGUI SHUU, BITGII L BAS ULS TURJUULJ BAINA GEEREE DEE, ARD TUMEN MINI DEE MONGOLCHUUD SAIHAN AMIDARMAAR BAINA SHUU DEE, HUUCHIN KOMUNIST MAN, MAXH 2OOS HEZEE NEG SALNA DAA, HEZEE TA BUHEN IIM NOVSHNUUDIIG TSEEJEEREE HALHALAHAA BOLIH ULSUUD VE, TEGEED AMIDRAL HETSUUDLEE L GEH YUM
2012-09-19
ЭНЭ ҮНЭН БОЛ ЯАТРГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОН КОНГ СИНГАПУРЫН БАНК, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АЛБААН ЁСНЫ ЛАВЛАГАА АВАХ ЁСТОЙ. ЭСВЭЛ ХОНКОНГ СИНГАПУРЫН ЦАГДААГААС БИЧИГ ИРҮҮЛЭХ БАЙХАА.
Монгол орчуулга нь http://politics.news.mn/content/120164.shtml
2012-09-19
http://www.trust.org/trustlaw/news/mongolian-ex-president-laundering-case-shows-asian-banks-need-a-tight-pep-regime-say-officials/
2012-09-19
Америк, Баруун Европ, Хонг Конгт бүх зүйл эмх цэгцэндээ орсон. Систем ч нарийн. Томсон Ройтерс бол дэлхийн бүх хуульчид, шүүгчид, хуулийн мэргэжлийн системийнхэн, дэлхийн бүх нэр хүндтэй их сургуулиудын хуулийн тэнхимүүдийн багш, оюутнууд судлаачдын хэрэглэдэг дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том, хамгийн үнэн зөв, дэлхийн хамгийн хуучин хэргийн шүүх хурлын материал ч бүрэн эхээрээ байдаг цахим датабэйсээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Энэ байгууллагатай хэн ч маргадаггүй тийм хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хэн нэгний эрхшээлд орохгүй шударга байгууллага. Үүнийг зөвхөн барууны хуульчид, шүүгчид бүгд мэднэ. Ийм байгууллагын хяналтанд Намбарын Энхбаярын хэрэг орсон гэдэг бол дэлхий нийтийн хуулийн систем Намбарын Энхбаярыг дэлхийн гэмт хэрэгтэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ориг нь англиар Томсон Ройтерсийн http://www.trust.org/trustlaw/news/mongolian-ex-president-laundering-case-shows-asian-banks-need-a-tight-pep-regime-say-officials/ сайтад байна
2012-09-19
хайран Монголын нэр
2012-09-19
iim jijighen joohon umnuudaar yal ogson gd l ard tumnii tarhiig ugaagad unemshuulj orovduuleed l suuj bdag,ard tumen teneg bish shuudee
2012-09-19