
УИХ-ын 25 гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар өөрсдийн гарын үсэг бүхий шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүргүүлсэн билээ. Гэвч өнөөг хүртэл уг асуудалд хариу өгөөгүй, улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг татгалзсан явдал тэднийг тэмцэлд “уриалсан” гэж үзжээ. Тиймээс эдгээр гишүүдийн төлөөлөл өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийнхэнтэй уулзаж, зарчмын зөрүүтэй энэхүү гэрээний заалт болон бусад зүйлийн талаар яриа дэлгэсэн.
Энэ үеэр эрхэм гишүүн С.Ганбаатар “Би бараг нэг сар, 16 хоногийн турш энэ асуудлын тухайд холбогдох хүмүүс нь ямар хариу хэлж, нээлттэй хэлэлцүүлэгт оролцох бол гэж хүлээлээ. Эд нар ажлаа хийж чадахгүйгээс болж, Монгол Улсын хоёр сая, 700 мянган хүн уул уурхайн мэдлэгтэй болсон.
Тиймээс би ирэх сарын 8-ны даваа гарагийн 12 цагт Төрийн ордны “Г” танхимд С.Баярцогт гишүүнийг нээлттэй хэлэлцүүлэгт урьж, Оюутолгойн гэрээний асуудлаар ярилцана. Өөрөөр хэлбэл, би түүнийг дуэльд дуудаж байна” гэлээ. Уул уурхайн салбарт үүсээд буй уг асуудлын хүрээнд ихэд бухимдуу яваа С.Ганбаатар гишүүн ийнхүү халз тулаанд дуудсан нь С.Баярцогтыг арай айлгачихгүй байгаа.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ