Ц.Элбэгдорж: Амьдрал өрсөлдөөнтэй, алдартнуудаар тасрахгүй

img

Монголын сэтгүүл зүйн салбарын оны шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж сан”-гийн ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч үгэндээ “Тэргүүн шагнал хүртсэн болон шилдэг аравт шалгарч нэр хүндтэй шагнал хүртсэн нийт сэтгүүлчиддээ чин сэтгэлийн баяр хүргэе. Намрын налгар өдрүүдэд миний бие хоёр урилга хүлээж авдаг. Нэг нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцох урилга, нөгөө нь “Балдорж” шагнал гардуулах энэхүү ёслолын арга хэмжээний урилга юм. Энэ хоёр урилга миний хувьд адил тэнцүү чухал гэж боддог. “Балдорж” шагнал нь сэтгүүлзүйн салбарын хувьд төрийн ямар ч шагналаас дутахааргүй нэр хүндтэй, сайхан шагнал болж байгааг харахад би туйлаас баяртай байна. Аливаа шагналын эздийг шалгаруулж, тодруулна гэдэг амаргүй ажил. Өмнө нь олон янзын шагнал гардуулах ажиллагаа санаачлагдаж, олон хүнийг тшилдгээр тодруулаад төдөлгүй сураг тасардаг тохиолдол цөөнгүй. Харин “Балдорж” шагналын нэр хүнд улам бүр өсч, өрсөлдөөн ширүүссэн, энэ жилийн шилдэг арав, ирэх жилийн тэргүүн байрт шалгарахыг хичээдэг сайхан уламжлалтай болсон байна. Үүний нууц нь чухам юунд оршиж байна вэ гэхээр, манай сэтгүүлзүйн салбарын өдөр тутмын үйл ажиллагаа нэгэн цогц үйлдвэрлэлттэй төстэй юм. Өглөө босоод сонингоо гаргана, телевиз, радио, цахим хуудсаа ажиллуулна. Энэ нь эрчимтэй хөгжих үйлдвэрлэлтэй төстэй үйл явц юм. Нөгөөтэйгүүр энэ нь Монголын амьдралын тасралтгүй өрнөх бэлгэдэл болж байна. Монголын ард түмэнд жаргал зовлонгийн алин боловч шийдэх асуудлууд байна гэдгийг ухааруулсан тэрхүү үйлдвэрийн үнэнч ажилтнууд нь сэтгүүлчид юм. Амьдрал өрсөлдөөнтэй, алдартнуудаар тасрахгүй гэдгийг энэ шагнал нотлон харуулж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, олон жил яригдсан эрх чөлөөний тухай хуулийг бид санаачлан УИХ-д өргөн барьсан. Иймд сэтгүүлзүйн салбарын эрх чөлөөг хангаж өгөхөд энэ хууль чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Хэвлэлийн эрх чөлөөг боогдуулах аливаа үйлдлийг бид зогсоохын төлөө ажилладаг. Хүн бүрт өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах, болж байгаа үйл явдалд өөрийн гэсэн дүгнэлтээ хөндлөнгийн оролцоогүйгээр өгөх эрх бий. Энэ бол гайхамшигтай эрх чөлөө юм. Эрх чөлөөгөө баталгаажуулах энэ хуулиа сайжруулахын тулд сэтгүүлчид, ард иргэд өөрийн санал дүгнэлтээ УИХ-ын эрхэм гишүүдэд өгөхийг хүсч байна. Энэхүү хүндтэй шагналыг санаачилсан, зохион байгуулсан хамт олон болон шагналын эзэд, сэтгүүчиддээ ард түмэн, Монголын төр болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэе” гээд цаашдынх нь ажил, уран бүтээлд өндөр амжилт хүслээ. Ц.Балдоржийн нэрэмжит “Балдорж” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн тэргүүн байрт “Үндэсний Шуудан” сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр шалгарсан бөгөөд дэд байрыг МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Бямбацэцэг эзэлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naraa:
Эрх мэдлээрээ түрий барьж хэрэг хийчихээд хэрэг хийгээгүй ядарсан ядуу залуусыг хэрэгтэн болгоод байна ерөнхийлөгч минь монгол гэдэг орны шоронгоор дүүрэн хэлмэгдэж хилсээр хоригдсон залуус дүүрэн байна.
2013-04-23
ene elebgdorj estoi soliotoi umaa.eh ornd shiidmeer mash olon asyydal bhad end tend shagnal gardyylaad esbel tvz eer hicheel zaaj jujigleed esbel uuriguu end tend reklamdaad ydrdagch ene teree tsol abad yabhiin! erni bid ene hunee sbuur zalhaj bnaa.hiij buteesne zuil maryyhan hun bn.enhabyriin tolgoid har yyt ygalj 300 tsagdaa hggaragj yaltan bolgohdoo garamgai blaa.uur bysadiig ni tolgoig ni ileed l bn.er nie nhbayrtai temnstegch um bishuu?ouytolgoin gereenii asyydal,barilgiin salbariin ynalt ,hunii mai nas baahan ersdelee ene buhend hariy bhgui tag chig.huudee dagyylaad londongiin olimf uzeed guij ayabhiin,yana aeznegui utriin emegnel urgeljleed eh orond min tsulhij ayul,ysgui boloh ayul nuurlej bhad ene targan hun zygaalj dyysaagui yu
2012-09-21
ene 3-n hujaa niilj baigaad gants buriad ENhbayriig shorond hiileedee.
2012-09-20
JIMSEE:
OTGONBAYAR SETGUULCH KUNII MUSTEI, SHINE ZUILIIG DEMJIK HANDLAGATAI KUN BNA LEE. SAIN CH BICHDEG... BAYAR KURGEYE ULAM IK AMJILT KYE
2012-09-19
Mark:
Ta ene 2 erunkhiilugchiin dund suujal baina.Ene 2 erunkhiilugchid maahi ard olnoosoo tasarchikhsan amidarch baigaa shuudee.Bid chini ARAB bish.Bidnii MONGOLCHUUD tengerleg ard tumen shuu dee.Tegeed odoo 2.9 khun sayaluu shuu.dee
2012-09-19
Цаана чинь улс оронд сүйд майд болоод байхад лондонгийн олимп, хаа хамаагүй ираны цөмийн үйлдвэр, номын баяр, алдартны шагнал гээд л яваад байх юм. Хэрэгтэй юмаа хиймээрсэн дээ ерөнхийлөгч минь.
2012-09-19