
Цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд нарын давж заалдах шатны гомдлыг маргааш нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Тэднийг УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ялласан юм. Харин цагдаагийн хуучин удирдлагууд эл шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд хандаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ