
Хагас сарын турш сураггүй болж өөр орнуудын хэд хэдэн чухал төлөөлөгчидтэй уулзах уулзалтаа цуцалж олны гайхширалыг төрүүлээд байсан БНХАУ-ын дэд дарга Ши Жиньпин эзгүй байснаасаа хойш анхны томоохон уулзалтаа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панеттатай хийлээ.
Удахгүй болох төрийн удирдлагын сэлгээний үеэр БНХАУ-ын дарга болно хэмээн таамаглагдаж буй Ши Жиньпиний алга болсон шалтгааныг эрүүл мэнд эсвэл эрх мэдлийн зөрчилдөөнтэй холбоотой хэмээж байсан.
Ноён Панетта Пентагоны удирдлагаар томилогдсоноос хойш анх удаа Хятад улсад айлчлал хийж байгаа бөгөөд хоёр орны цэргийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар Бээжинд айлчлал хийж байгаа юм. Энэ нь түүний Азид хийж буй айлчлалын нэг хэсэг бөгөөд цааш Япон, Шинэ Зеландад очих аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ