
Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Ки АНУ-д айлчилж байна. Тэрээр айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзаж Мьянмарт тавьсан эдийн засгийн хоригоо дахин зөөлрүүлэхийг хүсчээ.
Удаан хугацаанд цэргийнхний мэдэлд байсан Мьянмар улс шинэ Засгийн газар байгуулсныг үнэлж ардчилал бий болгоход нь дэмжиж зарим улсууд тус улсад тавьсан эдийн засгийн хоригоо бага багаар сулласаар байгаа юм. Гэхдээ Клинтон Мьянмарын Засгийн газрыг хуучин байдалдаа эргэн орох вий хэмээн анхааруулсан байна.
Ан Сан Сү Ки Вашингтон дахь Энхтайвны Институтэд хийсэн яриандаа Мьянмар улс эхний саад тотгороо давсан бөгөөд АНУ өөрийн нөхөрлөлийн хүрээнд тус улсад тавьсан санкцаа бууруулах хэрэгтэй гэсэн юм.
АНУ-д хийж буй энэхүү айлчлал нь хатагтай Сү Кигийн хорин жилийн дотор хийж буй анхны айлчлал юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ