Гишүүд Оюутолгойн гэрээний “бохир” үнэнийг илчлэхээ амлаж, тодруулга өглөө

img

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, сайжруулах асуудлаар УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр. Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Д.Батцогт, С.Ганбаатар, О.Баасанхүү нар оролцож, энэхүү гэрээний зарчмын зөрүүтэй заалтуудын тухай сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр гишүүдийн байр суурийг сонссоноо хүргэе. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэн сайжруулах асуудлыг тусгасан. Гэвч эцсийн хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 3.2 хувийн саналаар энэхүү гэрээний заалтыг унагаж оруулсан. Тухайлбал, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төсвийн хавсралтын “Ажил орлоготой Монгол хүн” гэсэн бүлгийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын 15-д “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюутолгойн бүтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтын нөхцлийн дараа хоёр тал харилцан ашигтай байх зармыг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг үргэлжлүүлна” гэсэн зарчмын заалтыг оруулсан байсан. Гэтэл үүнийг эвтэйхэн өөрчилдөг тэр бохир аргаараа “Гадаадын шууд хөрөнгө оруулагчтай харилцан ашигтай  байх зарчмыг баримтлан ажиллана гэсний дараагийн өгүүлбэрийг дараах байдлаар өөрчлөн найруулах санал оруулж ирсэн. Энэ нь их сонин. Уул уурхай, эрчим хүч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтүүдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх гэсэн өгүүлбэр. Оюутолгой гэдэг нэрийг нь хасчихаад оруулж ирсэн нь энэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг асуудлыг тэд “Уул уурхайн салбарт өргөн утгаараа газрын тос, бусад тогтвортой байдлын гэрээнүүдийг авч үзэх шаардлагатай байна” гэж тайлбарласан. Гэтэл бодит байдал дээр өмнө нь УИХ-ын хэд хэдэн гишүүн санал гаргаад яг үүнтэй адилхан агуулга бүхий заалтыг Засгын газрын мөрийн хөтөлбөрт оруулья гэж санал гаргахад дэмжээгүй. Тэгсэн мөртлөө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хасахын тулд энэ заалтыг оруулж батлуулсан. Үүнээс гадна өчигдөр болсон УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг та бүхэн харсан байх. Ганцхан хүний саналаар бидний санал унасан. УИХын үдээс өмнөх хуралдаанд ямар ирц бүрдсэн, яг тэр ирцээрээ санал хураалтыг явуулах зарчимд шилжсэн.  Энэ зарчим нь яг энэ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой санал хураалтад үйлчлэхгүй байгаа.  Өчигдөр өглөө УИХ-ын 61 гишүүн ирсэн байна лээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах зарчмын зөрүүтэй энэ саналыг үдээс хойш хэлэлцэх үед 57 гишүүн байсан. Гэвч яг санал хураахад 53 гишүүн оролцсон шүү дээ. Гэхдээ бид өөрсдийн зорилго, тэмцлээсээ ухраагүй. Цаашид бүр ч хатуу байр  сууринаас хандах болно. Тэр намын хайрцаг, айхтар дарангуйллаас болоод Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж, сайжруулах байр сууриндаа тууштай байж чадаагүй улс дараагийн удаад ийм хуншгүй зан гаргахгүй байх гэдэгт найдаж байна. Улстөрчид амлалт өгч, ярих дээрээ тулбал ам нэг мөртлөө ажил хэрэг болгох үедээ алд дэлэм байтугай зөрүүлдэг хүмүүс. Уул уурхайг түшиглэн байгуулах компаниудын харилцан ашигтай ажиллах гэрээнд Монголын тал 50-иас доошгүй хувийг авна гэж заасан байдаг. Гэтэл манай уул уурхайн компаниудын толгой дээр байгаа Оюутолгой өнөөдөр ямархуу байдалтай байгаа нь нууц биш. Газрын баялгаа бусдад үнэгүй өгч, дээрээс нь бас өр төлбөрт унаж байгаа энэ бохир гэрээг нэн даруй өөрчлөхгүй бол хэцүүдлээ. Роберт Фрийдланд нэгэнтээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар “Бид хээрээс бяруу олсон юм. Түүнийгээ өсгөж, үнээ болгосон чинь энд тэндээс булаацалдаад байх юм” гэж монголчуудын ахуй амьдралд дүйцүүлэн хэлсэн байдаг. Тэгж яривал харийнхан “Үүнийг чинь би олсон юм” гээд эх орны минь газрын баялгаас цөлмөх ёсгүй биз дээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Анх Ч.Сайханбилэг гишүүн зарчмын зөрүүтэй саналыг байнгын хороон дээр танилцуулж, санал хураасан. Тухайн үед “Шударга ёс” эвслээс би ганцаархнаа байсан. Гэтэл энэ гэрээ анхны байдлаасаа огт өөрөө хийгдсэн байна лээ. Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэж байгаа нь улс орны хөгжлөөс хойш татаж, гадны хөрөнгө оруулагчдыг хөөж туух гэсэн хэрэг биш. Зөвхөн  энэ гэрээний зарим заалтыг өөрчилж, харилцан ашигтай ажиллах гэсэн хүсэлт юм. Бид цаашид Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг хянах ажлын хэсэг гаргаж ажиллана. Мөн энэ асуудлыг дэмжиж буй Иргэний хөдөлгөөнүүдийг ч эгнээндээ элсүүлэх болно. Оюутолгойн орд газрын тухай бид сая мэдэж байгаа юм биш шүү дээ. Хуучин тогтолцооны үед эрх бүхий гишүүд тус газарт хайгуул хийж, нөөц баялгын судалгаа хүртэл гаргасан байдаг. Гэтэл эх орны баялгаас хэн нэгэн нь дураараа авч ашиглачихаад “Би 66 хувь, та нар 34 хувийг нь авна” гэсэн дүрэм зохиож болохгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: -Чуулганы үеэр Ч.Сайханбилэг гишүүнд юм мэддэггүйгээрээ дуудуулсан. Тэр хүн 1996 онд УИХ-д орж ирсэн байж болно. Гэхдээ өнөөдөр бусдаас илүүрхэж “Ах” гэж томрох хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна. Бид адилхан л залуу улс. Үнэндээ олон улсын гэрээг хэрхэн байгуулах, ямар асуудал тавигдахыг би дэлхийд номер нэг компанид хуулийн зөвлөх хийж явсны хувьд хэнээс ч дутуугүй мэднэ. Олон улсын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал үндэслэл нь тодорхой байх ёстой. Асуудал үүсгээд байгаа энэ гэрээний хувьд, тэр Оюутолгой гэдэг нэрийг аваад хаячихвал цаашид ямар ч өөрчлөлт оруулах боломжгүй болно гэсэн үг. “Бороо гоулд” компанийн гэрээг манайхан ямархуу нөхцөлд, яаж байгуулсныг санах хэрэгтэй. Дэлхийн  зах зээл дээр алтны үнэ өдрөөс өдөрт өсч байхад манайх хамаг баялгаа харийнханд алдаад дуусч байна. Лондоны алтан медаль гээд л хөөрч догдлоод байдаг. Гэтэл тэр чинь Оюутолгойн алт шүү дээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: -Оюутолгойн гэрээ үнэхээр муу болсон. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Даанч өөрчлөлт оруулж, сайжруулах гэхээр хэн нь ч дуугарахгүй юм. Юун 50-60 хувийн ашиг манатай. Тэндээс 30 хувийн ашиг ч авч чадахгүй шүү дээ, бид. Гэрээний дагуу явбал цаашид Оюутолгойг эзэмшиж байгаа компанид мөнгө төлөх хэрэгтэй болох нь. Өөрсдийнхөө юмыг өөрсдөө худалдаж авна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Баялгийн нөөц нь тодорхой ийм орд газрыг бусдад зүгээр шахам бэлэглэчихээд улс орноо ядууралд хүргэж буй улстөрчидтэй хатуухан тэмцэнэ. Хэрэв цаашид ийм муу гэрээ байгуулбал Монгол Улс мянган сайхан орд газартай байгаад яах билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадвал бид заавал энд суух гээд байх шаардлага ч алга. УИХ-ын зөөлөн суудлаас илүү улс орны минь эрх ашиг дээгүүрт тавигдаж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: -Би бараг хоёр чуулган дамнуулж энэ асуудлыг ярьж байгаа. Холбогдох нөхдүүд нь таг чиг, санал гаргахаар юу ч ярихгүй юм. Ямар сайндаа л халз мэтгэлцээнд дуудаж байхав дээ. Өнөөдөр манай улс 10 үнээтэй байлаа. Гэтэл нэг шар толгойтой нөхөр гаднаас орж ирээд арван үнээг минь сааж өгье гэв. Гэтэл тэр арван үнээнээс мань нөхөр 100 литр сүү саасан байна. Түүнийхээ 34 литрийг нь бидэнд зарж байгаа нь яг энэ Оюутолгойн гэрээтэй адил гээд бодоод үз дээ. Тиймээс ийм хуудуутай гэрээг нэн даруй өөрчилж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах цаг ирлээ. Монголчууд минь, гадны мөнгөөр бие биетэйгээ дайтахгүй юмсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэр хүнд унахгүй. Улстөрчид аль муугаараа дуудуулахгүй. Гэрээнд өөрчлөлт оруулж, өөрт оногдох мөнгийг ахиулснаар ганц ч гэсэн цэцэрлэг, сургууль барьж чадвал тэр бидний ололт. Шинэ Гвиней улсын нэгэн жишээг би ярья л даа. Уул уурхайн салбарт хийсэн гэрээ нь бусдад молигодуулах үндэс болсныг мэдээд тэд өөрчлөлт оруулахаар тууштай тэмцэж чадсан. Тэглээ гээд тус улсын нэр хүнд унаагүй. Харин ч бүр бусдын зарц барлаг мэт бодож явсан зарим улсын хувьд, бахадмаар үнэлэлтийг авсан шүү дээ. Энэ мэтээр асуудалд хандсан эрхэм гишүүд өөрсдийн зорилгоо ухрахгүй, ард түмнийхээ дуу хоолой болж явна гэдгээ амласан бөгөөд холбогдох хүмүүсийг нээлттэй хэлэлцүүлэгт урьж, Оюутолгойн гэрээний цаана нуугдаж буй үнэнийг илрүүлнэ гэлээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тэр илчэгдэх үед бид хоосон хөндий нүхтэй үлдэх байх даа
2012-12-23
Тэр хэдийг хархаар миний нүд бүр юм хархаа болчих юм өөр юм хархаар тод хараад их нүгэлтэй юмыг хүн харж чаддаггүй гэсэн үнэн юм байна
2012-12-23
хэзээ ч чадахгүй юм гэж байдаггүй юм чадна гээд эд зүтгээд бид дэмжээд өгвөл чадхал болно хувиа хичээсэн хөгийн зангаа Монголчууд бид татмаар болжээ
2012-12-23
Der:
Ene gishuudingej muiharlalaa geed yamar urdun garah yum be. Ternii MAH erunhii saidtai ZG l 57-r togtooliig heregjuuleegui bj gereend gariin useg zuraa bizdee. Tegeed AN-n ZG harin hurungu oruulaltin gereend eerchlult oruulna gej ZG-n hutulburtuu oruulsandaa,tegeed yu yariad mangartaad bgaa yum be, Хариулах0 секундын өмнө
2012-09-20
Hutag:
Ene gishuud geed yamar urdun garah yum be. Ternii MAH erunhii saidtai ZG l 57-r togtooliig heregjuuleegui bj gereend gariin useg zuraa bizdee. Tegeed AN-n ZG harin hurungu oruulaltin gereend eerchlult oruulna gej ZG-n hutulburtuu oruullaa sh dee, tegeed yu yariad mangartaad bgaa yum be, Хариулах0 сек
2012-09-20
s erdene gishuund itgej bn ymsan daan ch yav daa iim urvagch hog shaar bn ym uu daraagiin songuulid bitgii neree devchuulj tenegteerei
2012-09-20
""ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ОДОО Л ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ИРЭЭДҮЙН АФРИК БОЛОХОД ТУН ОЙР ЯВАА ШҮҮ. БАЯРЦОГТ МУУ ХҮҮРИЙГ ДЭЭ. БУУДАЖ АЛНА ДАА ЧАМАЙГ"" UNEN UG!
2012-09-20
badrakh:
Баярцогт, Сайханбилэг 2 болитоор юмаа та2 эх орон ч байл даа
2012-09-20
hezee ch chadahgui yumaa bitgii amla ldaa ta nar yu ch hiij chadahgui shuu dee avilgaa avdagaa avchihsan humuus chine yamarch bsan arisaa hamgaalna shuu dee
2012-09-20
хэзээ ч чадахгүй юм гэж байдаггүй юм чадна гээд эд зүтгээд бид дэмжээд өгвөл чадхал болно хувиа хичээсэн хөгийн зангаа Монголчууд бид татмаар болжээ
Bayrtsogt CU Badbold terguutei ta nar araichdee:
Bayrtsogtoo ta mongol hun munuu araichdee bur xelex ch ug oldoxguin zewuun baliar ex ornoosoo urwagch urwagch araichdee mongol ulsad xiisen nugelee tsairuulj amidartsgaa cu batbold bayrtsogt terguutei xugiin amitad unexeer zewuun turiin ordond mini yuch boloogui yum shig ziwuun tsarailchaad ineeleed suutsgaaj baigaag ni xarxaas bur nud xorsood baixiin
2012-09-20
Тэр хэдийг хархаар миний нүд бүр юм хархаа болчих юм өөр юм хархаар тод хараад их нүгэлтэй юмыг хүн харж чаддаггүй гэсэн үнэн юм байна
suugee hudaldaj avahiin tuld mungu tuluhgui bolon, uur neg etgeed saaj uguud 34 huviin zugeer yavaad shu de dorjoo
2012-09-20
zo:
za chi bidnii bolovsrol hurehgui teknig tohooromj muu gj bgamuu . yag hajuud ni mongoliin Energi resourse yu hiij bgaag ochij nudeeree haraarai tend tsahilgaan stants nuurs bolovsruulah uildver ajildchdiin horoolol suuts sumiig 24 tsag togoor hangaj mun 200 km har zam tavij ongotsnii buudal zereg zogtsoorn buteesen bn tghed oyu tolgoid 1 km har zam bhgui heden hyatadaas irsen sendvichen barilga togoo hyatadaas iim l bshde
2012-09-20
zochin:
zuvhun alt gehed l bagasgasan toogoor 1800 tonn i nuutstei gj bga ene ni odoogiin mongold chenjuudiin hudaldaj avj bga uneer 160 000 000 000 am dollar dollariin une hurj bn . Manaid 1 km zamiig 500 myangan dollaraar baridag tegvel 1 gantshan terbum dollaraar 2000 km har zam tavin gesen ug tegheer yamar ih baylag aa aldaj bgaag oilgoh biz ard tumen min , oyu tolgoi kampani mash undur uneer mahiig Australias , teevriin uil ajilgag hyatadiin negen kompaniar neg mashin achaa g 6500 am dollaraar udurt 100 mashin tehnik achaa urdaas ochdog ene ni zuvhun teever t l udurt hyatadiin kompanid 650 000 am dollar .odoo hyatadaas tog avn gj bgaa mun 1 kwt tsahilgaanii une mash undur urd zugruu urssaaar
2012-09-20
zochin:
Oyutolgoi gereeg oorchlohiin esrsg sanal ogson gishuudiin horongo orlogyn meduulgiig shalga. Yalanguya Bayartsogtyg sain shalga. Avligyn mongoo gadny dansand bairshuulaa biz.
2012-09-20
zochin:
zuvhun alt gehed l bagasgasan toogoor 1800 tonn i nuutstei gj bga ene ni odoogiin mongold chenjuudiin hudaldaj avj bga uneer 160 000 000 000 am dollar dollariin une hurj bn . Manaid 1 km zamiig 500 myangan dollaraar baridag tegvel 1 gantshan terbum dollaraar 2000 km har zam tavin gesen ug tegheer yamar ih baylag aa aldaj bgaag oilgoh biz ard tumen min , oyu tolgoi kampani mash undur uneer mahiig Australias , teevriin uil ajilgag hyatadiin negen kompaniar neg mashin achaa g 6500 am dollaraar udurt 100 mashin tehnik achaa urdaas ochdog ene ni zuvhun teever t l udurt hyatadiin kompanid 650 000 am dollar .odoo hyatadaas tog avn gj bgaa mun 1 kwt tsahilgaanii une mash undur urd zugruu urssaaar
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ОДОО Л ӨӨРЧЛӨХГҮЙ ЮМ БОЛ МОНГОЛ УЛС ИРЭЭДҮЙН АФРИК БОЛОХОД ТУН ОЙР ЯВАА ШҮҮ. БАЯРЦОГТ МУУ ХҮҮРИЙГ ДЭЭ. БУУДАЖ АЛНА ДАА ЧАМАЙГ
2012-09-20
dorjoo:
10 uneeniihee gantsiig ni ch oorsdoo saaj chadahgui, uneegee haraad l suudag bol yahuu
2012-09-20
suugee hudaldaj avahiin tuld mungu tuluhgui bolon, uur neg etgeed saaj uguud 34 huviin zugeer yavaad shu de dorjoo
БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЗОРИГТ СV БАТБОЛД ТА НАРЫН VР ХVVХДЭД БУРХАНЫ ГЭСГЭЭЛ ИРЭХ БОЛНО ДОО
2012-09-20
Ene bol zugeer l shantaj. Soyoltoigoor daramtalj, mongo salgah arga. Oyutolgoin tosol Mongol Ulsiin ayulgui baidal, ediin zasgiin erh choloo, hogjliin gol tosol shuu dee. Gadnii shudraga, sotoltoi horongo oruulagchdiig daramtaldag, Oros Hujaa luivarchdiig bolhoor tag duugui ongoroodog ni haanahiin yos ve? Er ni ene gereeg eserguutseed baigaa humuusiig shalgah heregtei. Tsaana ni gadniihan baih vii. Mongoloos baruuniihniig hooj gargah sonirhol Oros Hujaa 2-t l baigaa. Getel bid ene gereeg hiij chadaj, Oros Hujaa 2-oos hamaaralgui gants tom tosol heregjuuleh geheer yuu ni taalagdahgui bn aa. 1949 ond Orosuudtai baiguulsan Tomor zamiin gereeg Mongol Uls 100 ezemshih yostoi gesen oorchlolt oruulaach gej shaarddaa. Chadahgui dee
2012-09-20
nergui:
ene bayarthogtiig shorond hiil dee.
2012-09-19

AH:
AH sonuuliar garch ircheed novshrohoo zogsoooooooooo!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2012-09-19
Дэмии бүү яарь чи:
Чи Монголчуудаа бүү доош хий болохгүй бол нүүрсээ зараа ОТ хадгалж байгаад чаддаг болсон үед нь ашиглах хэрэгтэй Одоо заавал бүгдийг нь ухах ямар хэрэг байна. Өвөг дээдэс хадгалж хамгаалаад бидэнд өгсөн шүү дээ
2012-09-19
Баярцогт:
За би муу гэрээ хийснээ мэдэж байна гээд буруугаа хүлээх чадвартай байгаад хамтран сайжруулмаар л байна даа
2012-09-19
БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ЗОРИГТ СV БАТБОЛД ТА НАРЫН VР ХVVХДЭД БУРХАНЫ ГЭСГЭЭЛ ИРЭХ БОЛНО ДОО
oyu tolgoi ard tumniik shuu:
oke. uragshaa...
2012-09-19
Баярцогт:
Баярцогтыг Эх орноосоо урвасан хэргээр яллах хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!
2012-09-19
zochin:
oyun-tolgoin gereenii luivar hezee negen tsagt ilchlegdeneee
2012-09-19
Тэр илчэгдэх үед бид хоосон хөндий нүхтэй үлдэх байх даа
zochin:
Oyun -tolgoin geree bol tuhain yedee aimar hahuuli avsan boloodl unuu avsan hahuulindaa bantaad uhen hatan hoich tadaad zavaaraadl baihgui yu uur yahav hench oilgomjtoi
2012-09-19
Ariunaa:
Za bolidoo. Yamar gereeg uurchilj boldog. Khervee khusvel. Tekh tusmaa Rio Tinto Friedland bish bolokhoor odoo gediij baigaa ch oilgokh tsag ni irne. Mongol l lav uunees bolj suirekhgui um dag. Urd ni bolood l baisan. bolj l taaraa. Bur tiim khetsuudchikh geed baigaa um bol, neg khesegtee maliinkhaa makhiig ideed suugaa uugaad, bugdeeree gert amidraad uzsen ch yaadgiin
2012-09-19
zaza:
yag zuv duu saixanbileg gulug l baisan daa anx odoo idsen munguuruu gutal xuvtsas avaad ovoo doo
2012-09-19
Irgen:
Gereenii huvid uneheer asuudaltai geree bolson ch gesen odoo yah yum be yaj ch chadahgui shuu dee. Galt tereg ali hediin hudulchihsun. Ene gereeg ergen nyatsaavaas 1. Mongol uls olon ulsiin shuuhed duudagdaj ulmaar ene temtseld yalagdana. (uchir ni geree hiigdchihsen - haramsaltai ni gereend shine zasag garsnaar gereeg uurchlunu gesen zaalt baihgui) 2. Ochuuhen baga tohioldold manaih OT-g erguulen avlaa gej bodohod manaid bolovson huchin, technik heregsel yu ch baihgui. Bid haa heden jil hol baina enenees. 3. Gadnii hurungu oruulagchid hezee ch ahij mongold hurungu oruulahgui, undsendee mongol ulsiin ediin zasag suirne. Iim l baina daa, bodit unen.. tiimees odoo zgr l duugai bolood avah ashgaa avaad suusan ni arai deer
2012-09-19
zo:
za chi bidnii bolovsrol hurehgui teknig tohooromj muu gj bgamuu . yag hajuud ni mongoliin Energi resourse yu hiij bgaag ochij nudeeree haraarai tend tsahilgaan stants nuurs bolovsruulah uildver ajildchdiin horoolol suuts sumiig 24 tsag togoor hangaj mun 200 km har zam tavij ongotsnii buudal zereg zogtsoorn buteesen bn tghed oyu tolgoid 1 km har zam bhgui heden hyatadaas irsen sendvichen barilga togoo hyatadaas iim l bshde
Дэмии бүү яарь чи:
Чи Монголчуудаа бүү доош хий болохгүй бол нүүрсээ зараа ОТ хадгалж байгаад чаддаг болсон үед нь ашиглах хэрэгтэй Одоо заавал бүгдийг нь ухах ямар хэрэг байна. Өвөг дээдэс хадгалж хамгаалаад бидэнд өгсөн шүү дээ
Ariunaa:
Za bolidoo. Yamar gereeg uurchilj boldog. Khervee khusvel. Tekh tusmaa Rio Tinto Friedland bish bolokhoor odoo gediij baigaa ch oilgokh tsag ni irne. Mongol l lav uunees bolj suirekhgui um dag. Urd ni bolood l baisan. bolj l taaraa. Bur tiim khetsuudchikh geed baigaa um bol, neg khesegtee maliinkhaa makhiig ideed suugaa uugaad, bugdeeree gert amidraad uzsen ch yaadgiin
Freadland mangaraas asuugaach xenii xeerees byruu olood unee bolgoson geed baigaa ym. Bi Canadiin xeerees byruu olood unee bolgoe zovshoorox uu novsh oo gej asuu. Odoo baisaar tanai geriin bulangaas altan bogj olson miniix gex nx shiv dee. Xutsalgui zail
2012-09-19
Bat:
Saikhanbileg uuruu khen bailaa.Neg muu nevtruuleg ch l baisan shuu dee. Dolginoj khudlaa baakhan IT yarij ard tumnuu tolfgoi erguulj ankh songogdoj baisan.Khenii munguur USA d sursan youm be?
2012-09-19
Demjij baina bitgii shantaraarai
2012-09-19
Ariunaa:
Оюу толгойн гэрээ нь аливаа улс орон өөрийн баялагаа хэрхэн гадныханд төлөх өр болгож дампуурч болохыг харуулсан гэрээ гэж олон улсын уул уурхайн болон олон улсын ийм төрлийн гэрээний талаар өндөр мэдлэгтэй хүмүүс дүгнэдэг юм байна лээ. Оюу толгойн хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Монголын талын төлөх өр нэмэгдэж, үр шимийг нь хүртэх хүртэлх хугацаа сунана. Юун 50 хувь. Арай гэж дивиденд авах хугацаа нь болтол, төлсөн өр нь түүнээс хэд дахин давчихсан байвал огтхон ч битгий гайхаарай. Ийм зүйлийг энэ гэрээг ийм хэмжээнд хийлгэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн Роберт Фрейдланд маш сайн тооцолсон ч байгаа. Магадгүй яг одоо тэр хүн Монголын шунахай улс төрчдийн ёроолгүй тэнэгийг хүмүүст далдуур ойлгуулсан шиг дотроо чанга чанга хөхөрч суугаа. Угтаа бол Монголын баялагийг, Монгол улсын нэр хүндийг ашиглан тэрбумтан болсон хүн шүү дээ. Бид өөрсдөөсөө, өөрийн улсын увайгүй улс төрчдөөс ичих хэрэгтэй.
2012-09-19