
Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн дөрвөн замын уулзвар хооронд автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбусыг давуу эрхтэйгээр явуулж байгаа билээ. Тэгвэл энэ хэсгийг Зүүн дөрвөн замын уулзвараас Саппорогийн тойрог хүртэл сунгаж, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбуснаас гадна ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусыг энэ сарын 24-нөөс эхлэн явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Нийслэлийн боловсролын газрын дарга /Ц.Отгонцагаан/, хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газрын дарга /Ж.Буянбат/ нарт тус тус даалгасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ