
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо маргаашнаас эхэлнэ.
Энэ сарын 20-ны өдрөөс ирэх 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх намрын ээлжит үзлэг, оношлогоонд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноосоо хамааран өдөр бүр 1-4 тээврийн хэрэгслийн хамруулах гэнэ. Дээрх хугацаанд үзлэг, оношлогоонд ороогүй эсвэл тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахгүй юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ