Хотын мээр Японыг зорив
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Японы Засгийн газрын байгууллага ЖАЙКА-гийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийхээр өчигдөр мордлоо. Энэхүү айлчлалыг өмнөх Засаг даргын үед төлөвлөсөн байсан бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл айлчлалынхаа үеэр ЖАЙКА-гийн удирдлагуудтай албан уулзалтууд хийх бөгөөд Улаанбаатар хотод шинэ суурьшлын бүс бий болгох, хот байгуулалтыг дахин төлөвлөх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох талаар санал солилцож, туршлага судлахаар төлөвлөжээ. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ