ИЗНН-ын гишүүд бүхий л салбарт эко аян өрнүүлэх гэнэ

img

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр “Ногоон” хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Иргэний зориг, ногоон намын төлөөлөл УИХ-д хоёрхон байгаа ч хорин хүн шиг ажиллахаа мэдэгдэв. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөр төрийн бодлогод хэрхэн тусч байгаа зэрэг  асуудлуудаар  сар бүр ийнхүү “Ногоон” хурлыг хийж байна гэдгээ УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл илэрхийлсэн юм. Тэрбээр энэ тухайгаа “Монгол Улсын хөгжлийн бодлогод өөрчлөлт оруулах замаар албажуулж, институцийн хувьд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам байгууллаа. Дэлхий нийтийн  хандлагаар тогтвортой ногоон хөгжлийг гол чиг баримжаа болгож байгаа нь сайшаалтай. Хэдийгээр манай намын төлөөлөл Засгийн газарт байгаа ч бид хяналт тавьж, шүүмжлэлээ хэлж ажиллана. Уул уурхай, аялал жуулчлал, барилга зэрэг бүхий л салбарын хөгжлийг ногоон хөгжилтэй, байгаль орчинтой хэрхэн уялдаж байгааг анхаарна” гэлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ИЗНН-ын “Амьдрал” хөтөлбөрөөс зээлийн хүү болон инфляцийн түвшинг нэг оронтой тоонд хүргэх, төгрөгийн худалдан авалтыг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих сан байгуулах зэрэг хэд хэдэн заалтууд тусгагдсан байна. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “2012 оны УИХ-ын сонгуульд манай намд итгэл хүлээлгэж, мөрийн хөтөлбөрийг дэмжсэн 62 мянган хүн, нэр дэвшигчдийг дэмжиж 70 гаруй мянган хүн байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон асуудлын араас тууштай хөөцөлдөж ажиллана” гэж амласан. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цэрэн:
Айл бүр гаднаа мод тарих боломжийг олгож өгвөл сайн байна.Модны үрийг худалдаалах цэгийг олшруулах,үнийн асуудалд анхаараххэрэгтэй.
2013-01-20
Oyun gishuun URAN OLBORLOHIIG demjdeg baij yaj nogoon hogjil yarih geed baigaan bol!!!! ongolon daldlalt uu???? ug n nogoon hogjil sergeegdeh erchim huchiig demjdeg humuus tsomiin energy, uran olborlohiin esreg baidag yum. getel ene hun negiig n il yariad, nogoog n dald demjeed yavah yum. teheer dor hayaj 2 nuurtei bna. bi ug n oyuniig ih demjdeg bailaa. odoo harin ali nuuree gargaad yavaad baigaag n yalgahaa boliod baina.
2012-09-20
ИЗН ынхаа жирийн гишуудийг тоохгуй байвал наад ажил чинь улгэр болно.
2012-09-20
shonhor zaraad bgaa asuudliig zogsooh yu bolson be? hamgiin suuld tanai namiin tugnii shonhor uldeh viidee
2012-09-20
ub:
zam tawix gej xotiin towoor xeden zuun jil urgasan modiig tairaad duuslaa eko ayniixaan ene ariun ywdal uu
2012-09-19