
Японы мэргэжлийн сумогийн 2012 оны аки башё 11 дэх өдрөө үргэлжилж байна. Дээд зиндаанд манай долоон сүмоч барилдаж байгаа. Шотэнрү /4-7/ Токитэнкү /5-6/, Какирюү /9-2/нар өрсөлдөгчөө ялсан бол Асасэкирюү /5-6/ өвдөг шороодлоо.
Харин энэ удаагийн башёд нэг ч унаагүй явж байсан Кёкүтэнхо /10-1/ өчигдөр өвдөг шороодсон ч өнөөдөр өрсөлдөгч Хомашог давж ээлжит ялалтаа авсан. Оозеки Харүмафүжи 11 дахь даваагаа Окиномүиг давж авсан бол 69 дэх их аварга Хакухо /10-1/ Гоэйдог өвдөг шороодууллаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ