
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-28-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд оролцоно.
Тэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл болон “Хууль дээдлэх ёсны асуудлаархи” өндөр түвшний хуралдаанд тус тус оролцож үг хэлэх юм байна. Мөн энэ өдрүүдэд гадаад орнуудын төр, засгийн тэргүүн нар болон өндөр албан тушаалтнуудтай уулзана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ