
Цагдаагийн экс удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд нарын давж заалдах шатны гомдлыг өнөөдөр нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцэнэ. Тэднийг УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь үймээнээр таван хүн амь үрэгдсэн хэрэгт буруутган анхан шатны шүүхээс ялласан юм. Харин цагдаагийн хуучин удирдлагууд эл шийдвэрийг эсэргүүцэн дараагийн шатны шүүхэд хандаад байгаа юм.
Эргэн сануулахард нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 3.6 жилийн, цагдаагийн хурандаа О.Зоригтод 2,6 жилийн ял оноосон. Харин цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорч, суллагдсан билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ