Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Энэ өдөр дэлхийн хойд тал бөмбөрцөгт намрын улирал эхэлж байгаа бол өмнөд тал бөмбөрцөгт хаврын улирал эхэлж байна. -Германы философич Лео Штраус, Америкийн зохиолч Жорж Мартин, Италийн жүжигчин Софи Лоррен нар өнөөдөр төржээ. -1881 онд Ерөнхийлөгч Жеймс Гарфильд алагдсаны дараа Честер Артур АНУ-ын 21 дэх ерөнхийлөгч болжээ. -1920 онд Испанийн легион үүсгэн байгуулагджээ. -1977 онд Бүгд Найрамдах Нийгэм журамт Вьетнам улс НҮБ-д элссэн байна. -2001 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Америкийн ард түмэн болон Конгресст хийсэн мэдэгдэлдээ “терроризмын эсрэг дайн” зарлаж байгаагаа мэдэгджээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ