Сеск Фабрегас: Өөртөө итгэлтэй нь хождог

"Арсенал"-ын ахлагч Сеск Фабрегас “Чухал тоглолтод л хожихгүй бол аварга болох боломж тун бага гэдгийг ойлгож байна” гэжээ. Тэрээр “Манчестер Юнайтед”-тай хийсэн тоглолтын талаар “Тэр орой бид хожигдохвий гэж айсан. Бид заримдаа чухал тоглолтод хожигдохоос айдаг. Энэ нь бидний тархинд буй хамгийн муу зүйл. Бид хожих гэж зүтгэхийн оронд, хойш сууж, өрсөлдөгчөө юу хийхийг хүлээж эхэлдэг. Хөлбөмбөгийн амжилт сэтгэхүй, өөртөө итгэх итгэлээс асар их хамаардаг гэдгийг би өдөр ирэх тусам улам сайн ойлгох болсон. “Юнайтед” улирал эхэлсээр лигт хожигдоогүй нь тэднийг итгэлтэй болгож байгаа юм” гэж илэн далангүй өгүүлжээ. Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ