А.Гансүх сайд ХБНГУ-д айлчиллаа

img

ХБНГУ-ын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд П.Рамзауэрын урилгаар Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо энэ сарын 18-нд зохиогдсон төмөр замын олон улсын “Инно Транс” үзэсгэлэнд оролцлоо. Мөн  энэ үеэр зохиогдсон төмөр замын байгууллагуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Сайд А.Гансүх энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохын зэрэгцээ Холбооны Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд П.Рамзауэр, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн германы талын ахлагч Б.Хайтцер нартай уулзаж,  хоёр болоод олон талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон байна. Уулзалтын үеэр сайд А.Гансүх Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, Засгийн газраас хэрэгжүүлэх дэд бүтцийн болон ялангуяа төмөр замын салбарт хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүдийн талаар мэдээлэл хийжээ. Уулзалтын явцад германы талаас төмөр замын салбарт техникийн туслалцаа үзүүлэх, мөн түүнчлэн төмөр замын салбарын боловсон хүчнийг сургах, давтан сургах асуудлаар тодорхой баримт бичиг байгуулахад бэлэн буйгаа мэдэгдсэн аж. Хоёр тал төмөр зам болон авто замын салбарт европын стандарт, ялангуяа германы стандартыг Монгол Улсад нутагшуулах асуудлаар хамтран ажиллах бололцоотойг тэмдэглэн, ойрын хугацаанд энэ асуудлуудыг ажлын шугамаар хэлэлцэхээр тохиролцож, германы талтай урьд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүдийг шинэчлэн байгуулахаар санал солилцжээ. Сайд А.Гансүх германы төмөр замын "Дойче Баан" ХК-ын Ерөнхийлөгч Р.Грубэ болон ОХУ-ын "Оросын төмөр зам" ХК-ны Ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж, монголд төмөр зам шинээр барих, УБТЗ-ыг шинэчлэхэд хамтран ажиллах санал тавьж, дээрх асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Зам тээврийн сайд А.Гансүх "Дойче Баан" ХК-ны Ерөнхийлөгч Р.Грубэг Монгол Улсад айлчлан, монголын төмөр замтай газар дээр нь танилцах саналыг тавьж, түүнийг албан ёсоор  урьжээ. Олон улсын төмөр замын технологи, шинэчлэлийн дэлхийд тэргүүлэгч болох “Инно Транс” үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдож ирсэн Төмөр замын байгууллагуудын тэргүүн нарын дээд хэмжээний энэхүү уулзалтад улс гүрнүүдийн зам тээврийн сайд нар болон төмөр замын удирдлагууд оролцдог бөгөөд энэ удаагийн уулзалтад ОХУ, Франц, Испани, Монгол Улсын зам тээврийн сайд нар оролцсон нь энэ аж. “ИнноТранс” үзэсгэлэнг 1996 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд 50 орчим орны 2510 гаруй байгууллага оролцож, төмөр зам, нийтийн тээврийн техникийн шинэчлэл болон ирээдүйн төмөр замын тээврийн үйлчилгээ, тасалбар түгээх шинэ технологи, тунель барих технологи, бүтээгдэхүүн зэргийг сурталчлан таниулах юм байна. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

neg ih l zavtai said tegtel yamand hi shiideh ajil ih bna daa
2012-09-20
Bata:
Lav. Ene jil amjaad 2 udaa gadaad yavah umaa amjuulj bna daa
2012-09-20
иргэн:
энэ засгийн газрын хамгийн чадалтай ёайдуудын нэг амжилт
2012-09-20
ene er n yarij baigaa yumniihaa uchriig meddeg bolov uu? hun er n uuriinhuu hem hemjeeg medmeer yumaa. Ichdeggui gar
2012-09-20
tolgoigui hun,hahaha
2012-09-20
good:
amjilt
2012-09-20
eddy:
жилд 2 удаа гадаад явуулна гээл байсан харж л суухаас ...
2012-09-20