
Лалын шашны үндэслэгч Мохаммедыг доромжилсон киноноос болж лалын ертөнцийн уур хилэн олон оронд суух АНУ-ын элчин сайдын яамдыг хамарч, хүний амь насанд ч хүрсэн. Тэгвэл гал дээр тос нэмж элэглэл бичдэг Францын сэтгүүл “Charlie Hebdo” Мохаммедын шог зургийг лхагва гаригийн дугаарын нүүрэндээ нийтэлсэн байна. Нийтлэлийг гаргасан ажилтан болон сэтгүүлийн удирдлагууд энэ нь шашны үндэслэгчийг доромжилж, өдөөн турхирсан хэрэг биш ердөө хэвлэлийн эрх чөлөөгөө эдэлж, асуудлыг хөндөн ажлаа хийж байна хэмээжээ.
Гэхдээ Франц улс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 гаруй оронд байрлах элчин сайдын яамд, мөн сургуулиудыг мусульманчуудын гол мөргөлийн өдөр болох баасан гаригт хаах гэнэ.
Олонхи мусульманчуудын хувьд шашны номлогчийг нь ямар нэг байдлаар дүрслэх нь доромжлол хэмээн үздэг. Тиймээс баруун европт хамгийн их (4.7 сая) мусульманчуудтай Франц улсын хувьд ямар нэг мөргөлдөөнөөс сэргийлэх нь чухал юм.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ